Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Мэдээлэл технологийн алба-“өсвөр үеэ мансуурлаас сэргийлье” аяны тайлан

2022.10.01
84 үзсэн

ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ, Ардчилсан залуучуудын холбоо хамтран “Өсвөр үеэ мансуурлаас сэргийлье” уриан дор хоёр сарын аяныг 2016 оны нэг, хоёрдугаар сард амжилттай өрнүүлсэн. Уг аяныг санаачилсан бөгөөд Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, аймгийн Мэдээлэл технологийн алба зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэн ажилласан байна. Аймгийн Мэдээлэл технологийн албаны даргаар ахлуулсан ажлын хэсэг нь аяны хүрээнд ЕБС-иудын ахлах ангийн сурагчдад мансууруулах бодисын хор нөлөөг таниулах, мансууруулах бодистой тэмцэх хууль эрх зүйн орчныг таниулан сурталчилах арга хэмжээг эн тэргүүнд хэрэгжүүлж, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай сургалтыг явуулж, 4900 гаруй сурагчдыг хамруулсан зэрэг олон ажлуудыг өрнүүлсэн. Үүнтэй холбоотой мэдээ, мэдээллийг аймгийн Мэдээлэл технологийн алба нь албан ёсны фэйсбүүк хуудас болох 5860 дагагчтай Дархан хот, 3123 дагагчтай Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, 5000 найзтай Дархан хот гэсэн фэйж хуудсуудаар дамжуулан олон нийтэд хүргэн ажилласан.

Мөн төвийн Молор, ТВ9, Өлзий телевизүүд болон орон нутгийн Лха, Ди Би Эс, Аа Жи Би, ТV12 телевизүүд, Монцамэ агентлагийн төвийн бүсийн хэвлэлийн төлөөлөгчөөр тус тус дамжуулан иргэдэд мэдээллэсэн.

Аяны хаалтыг аймгийн Залуучууд театрт хоёрдугаар сарын 4-ний өдөр зохион байгуулж, ЕБС-иудын 10, 11, 12 дугаар ангийн сурагчид мансууруулах бодис, архи, тамхины хор уршиг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх асуудлыг хөндсөн чөлөөт үзүүлбэрийн тэмцээнээр өрсөлдөв. Тэмцээнд нийт долоон сургуулийн баг оролцсоноос 15 дугаар сургуулийн баг нэгдүгээр байранд шалгарч, 9 дүгээр сургууль хоёрдугаар байр, ОИЦ сургууль гуравдугаар байранд тус тус шалгарсан юм. Тэмцээнд амжилттай оролцсон багийханыг Мобиком, ХААН банк, Голомт банкнаас шагнаж урамшууллаа.

Мөн үеэр видео бичлэгийн уралдаанд оролцсон оролцогчидод гарын бэлэг, мөнгөн шагнал гардуулсан. Видео бичлэгийн уралдаанд 15 дугаар сургуулийн 11б ангийн сурагч Г.Тэмүүлэн, М.Энхдөлгөөн нарын бүтээл тэргүүлсэн бол II байранд Од цогцолбор сургуулийн 12в ангийн сурагч Азбаярын бүтээл, III байранд 9 дүгээр сургуулийн “Мультмедиа” дугуйлангийн сурагчдын бүтээл шалгарсан юм.

АЯНЫ ХҮРЭЭНД АЖЛУУДЫГ ТУХАЙ БҮРТ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС ХИЙГДСЭН БӨГӨӨД

  • ЕБС-иудын ахлах ангийн сурагчдад мансууруулах бодис, архи, тамхины хор уршиг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай сургалт явуулж, Дархан-Уул аймгийн ахлах ангийн нийт 4924 сурагчийг хамрууллаа.
  • Сурагчдын дунд “Өсвөр үеэ мансуурлаас сэргийлье” уриан дор богино хэмжээний видео эвлүүлгийн уралдаан зарлав.
  • Ахлах ангийн сурагчдад мансууруулах бодис, архи, тамхины хор уршиг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх санамж бүхий “НОМЫН ХАВЧУУРГА”-ыг бэлэглэв.
  • Мансууруулах бодис, архи, тамхины хор уршиг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх гарын авлага, сурталчилгааны хуудас хэвлэн олон нийтийг уриалав.
  • Хар тамхи, мансууруулах бодисын хор уршиг, аюулын талаархи санамж, сэрэмжлүүлэг болгон богино хэмжээний 4 удаагийн цуврал шторкийг бэлтгэж телевизүүдийн суваг болон сошиал медиагаар цацав.
  • Сурагчдаас онлайн болон цаасан хэлбэрээр судалгаа авав. Судалгаанд нийт 3000 сурагч хамрагдав.
  • Аяны үйл ажиллагааг орон нутгийн телевизүүдээр сурталчилав.
  • ЕБС-иудын 10, 11, 12 дугаар ангийн сурагчид мансууруулах бодис, архи, тамхины хор уршиг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх асуудлыг хөндсөн “МАНСУУРУУЛАХ БОДИС БИДНИЙ СОНГОЛТ БИШ”сэдэвт чөлөөт үзүүлбэрийн тэмцээнээр өрсөлдөв.

Аяныг аймгийн Боловсрол соёлын газар, Эрүүл мэндийн газар, Прокурорын газар, Цагдаагийн газар, Тагнуулын газар, аймгийн ЗДТГ-ын Мэдээлэл технологийн алба, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Дархан салбар, Мобиком, ХААН банк, Голомт банк зэрэг Төрийн болон ТББ-ууд дэмжин ажиллалаа.

1.ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ /2015.12.15

Сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисын хор уршгийг иргэд, олон нийт, өсвөр үеийнхэнд таниулах зорилгоор 2015.12.11-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж ажлын хэсэг байгуулагдав.

Ажлын хэсэг:

Ажлын хэсгийн ахлагч: Х.Соёл-Эрдэнэ /Мэдээлэл технологийн алба/

Гишүүд:     Ц. Намсрайжав /Цагдаагийн газрын дарга/

Б.Ганчулуун /Боловсрол соёлын газрын дарга/

Д. Бат-эрдэнэ /Мэргэжлийн хяналтын газрын дарга/

Б.Батцэнгэл /Эрүүл мэндийн газрын дарга/

Б.Сүндэрмаа /ХЭҮ-ний төвийн салбар зөвлөлийн зохицуулагч/

А.Болдбаатар /Тагнуулын хэлтсийн дарга/ гэсэн бүрэлдэхүүнтэй байгуулагдав.

2.ТӨСЛИЙГ ИРГЭД, ОЛОН НИЙТЭД ТАНИУЛАХ АЖИЛ

Төслийг иргэд олон, нийт, өсвөр үеийнхэнд таниулах зорилгоор хулдаасан хэвлэлүүд бэлтгэж Дархан 2-ийн ДДЦС-ийн замын уулзварын самбар, Холбооны урд байрлах самбар болон, Аюулгүйн тойргийн самбаруудад 2 сарын турш тус тус байршуулав. Мөн боршур болон тараах материал, номын хавчуургуудыг хэвлүүлэв.

3.ЛЕКЦ, СУРГАЛТ

Ажлын хэсгийнхэн Дархан, Хонгор, Орхон, Шарын гол сумдын ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн 4900 гаруй сурагчдад Сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис, эм бэлдмэл, архидан согтуурахын хор уршиг болон түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, зайлс хийх талаар лекц уншиж, сургалт явуулав. Мөн ахлах ангийханд боловсролын байгууллага болон сурагчдад хэрэгцээтэй сайтууд байршуулсан номын хавчуургуудыг бэлэглэв.

4.“ӨСВӨР ҮЕЭ МАНСУУРЛААС СЭРГИЙЛЬЕ” ВИДЕО ЭВЛҮҮЛГИЙН УРАЛДААН

Дархан-уул аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийхны дунд “ӨСВӨР ҮЕЭ МАНСУУРЛААС СЭРГИЙЛЬЕ” сэдэвт видео эвлүүлгийн уралдааныг зарлаж уг уралдаанд зургаан сургуулийн баг бүтээлээ ирүүлсэн. Видео эвлүүлгийн уралдааныг хоёр үе шаттайгаар шүүн явуулсан бөгөөд эхний шатанд ирүүлсэн бүтээлүүдийг Ардчилсан Залуучуудын холбооны фейж хуудсанд байршуулан олон нийтийн хандалтаар шалгаруулсан бөгөөд 2-р шатанд шалгарсан бүтээлүүдийг ажлын хэсгийхэн оноогоор үнэлэн байр эзлүүлсэн. Үүнд:

1-р байр: 15-р сургуулийн Энхдөлгөөн, Тэмүүлэн нарын бүтээл

2-р байр: Од цогцолбор сургуулийн Азбаярын бүтээл

3-р байр: 9-р сургуулийн багийн бүтээл

Тусгай байр: Од цогцолбор сургуулийн Ганзоригийн бүтээл тус тус шалгарсан. Шилдэг бүтээлүүдийг Өргөмжлөл, Мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшуулав.

5.ӨСВӨР НАСНЫХНЫ МАНСУУРУУЛАХ БОДИС, АРХИ,ТАМХИНЫ ХЭРЭГЛЭЭГ ТАНДАХ СУДАЛГАА

Өсвөр насны сурагчдын Мансууруулах бодис, эм бэлдмэл, архи тамхины хэрэглээг тандах зорилгоор Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумдын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 3000 сурагчдаас 16 асуулт бүхий судалгааг цаасан болон онлайнаар хэлбэрээр авч үр дүнг нэгтгэв. Судалгааны дүнгээс товч дурьдвал:

  • Судалгаанд хамрагдагсдын 83.9% нь 15 – 18 насныхан байна.
  • Судалгаанд хамрагдагсадын 18.5% нь 13 – 18 насандаа АРХИ АНХ УДАА ХЭРЭГЛЭСЭН нь АНХААРАЛ ТАТАЖ БАЙНА.
  • Судалгаанд хамрагдагсадын 25.6% нь архи болон тамхийг 1 – 3 жил хэрэглэж байна.
  • АРХИ, ПИВО, ТАМХИНЫ хэрэглээ өндөр байна. Хэрэглээний давтамжийн хувьд судалгаанд хамрагдагсадын 18% нь ӨДӨР БҮР, 7 ХОНОГТ 1 – 2 УДАА гэж хариулсан.
  • Хамгийн сүүлд хэзээ хэрэглэсэн бэ? гэсэн асуултад судалгаанд хамрагдагсадын 13.2% нь ӨЧИГДӨР гэж хариулсан байна.

6.ТӨСЛИЙН ЯВЦАД

Төслийг иргэд, олон нийт, өсвөр үеийхэнд таниулах, хор уршгийг нь сурталчлах зорилгоор Мансууруулах бодис, архи, тамхинаас татгалзах уриалга бүхий дөрвөн удаагийн цуврал шторк бэлтгэж телевизүүдийн сувгууд болон сошиал медиагаар цацав. Мөн ажлын хэсгийнхэн ЛХА ТВ-ийн шууд нэвтрүүлэгт оролцож төслийн зорилго, үр дүн, хэрэгжилтийн явцын талаар болон мансууруулах бодис, эм бэлдмэл, архидан согтуурахын хор уршгийн талаар болон хэрхэн урьдчилан сэргийлэх, зайлсхийх талаар мэдээлэл хийв.

7.АЯНЫ ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ

Аяны хаалтын арга хэмжээ 2016.02.04-ний өдөр Залуучууд театрт зохион байгуулагдсан бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн нийт 600 гаруй сурагч, Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Тунгалаг-Эрдэнэ болон дэмжигч байгууллагын төлөөллүүд, ажлын хэсгийнхэн оролцов. Хаалтын арга хэмжээн дээр аяны хүрээнд хоёр сарын турш хийгдсэн ажлуудын тайланг Ардчилсан залуучуудын холбооны дарга Г. Тамир танилцуулав. Мөн энэ үеэр АРХИ ТАМХИ БИДНИЙ СОНГОЛТ БИШ” сэдвийн хүрээнд – ДЭВЖЭЭ тэмцээн зохион байгуулсан бөгөөд уг тэмцээнд найман сургуулийн баг оролцсоноос:

1-р байр: Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн баг

2-р байр: 15-р сургуулийн баг

3-р байр: Од цогцолбор сургуулийн баг тус тус эзэлсэн бөгөөд шилдгүүдийг Өргөмжлөл болон Дэмжигч байгууллагууд болох Хаан банк, Голомт банк, Мобикомын гарын бэлгээр тус тус шагнаж урамшуулав.

8.ТАЛАРХАЛ

Энэхүү төслийг амжилттай гүйцэтгэхэд тусалж дэмжсэн болон хамтран ажилласан байгууллагууд болох

  • Дархан –Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, ГХУСАЗЗ,
  • Дархан Нутаг ТББ
  • Дархан Дулааны Цахилгаан Станц
  • Мобиком корпораци
  • Хаан банк
  • Голомт банк
  • Дархан Билгийн нүд хэвлэлийн газар
  • RGB телевиз
  • ЛХА телевиз
  • Дэлхийн зөн
  • Улаан загалмайн хороо зэрэг байгууллагууддаа гүнээ талархсанаа илэрхийлье.

ТАЙЛАНГ: АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ Х.СОЁЛ-ЭРДЭНЭ