Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

2018.04.30-ны өдрийн шуурхай хурлын биелэлт

2022.10.02
78 үзсэн

2018 ОНЫ 04 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДРИЙН

ШУУРХАЙ ХУРЛААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН ХЭРЭГЖИЛТ

2018 оны 04 дугаар сарын30 № 14 Дархан-Уул аймаг

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах эзэн Хэрэгжилт
1. Томоохон аж ахуй нэгж байгууллагууд ойр орчмынхоо 50 м дотор хогийн саваа хийж байршуулахгүй байна. Захирагчийн албаны дарга үүрэгжүүлж хэрэгжүүлэхгүй байна. Хууль эрх зүйн хэлтэс холбогдох хуулийн зөвлөгөө өгөх хэрэгтэй байна. Захирагчийн алба Хууль эрх зүйн хэлтэс Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 76 дугаар тогтоолоор баталсан “Тохижилт, цэвэрлэгээний талаар иргэд аж ахуйн нэгж, байгууллагаас дагаж мөрдөх журам”, аймгийн Засаг даргын 2016 оны албан даалгаврын хэрэгжилтийг ханган ажиллах талаар “Дархан Номинтав трейд” ХХК-д /2017.09.15-ны 03/202, “Тээвэр Дархан” ХК-д 2017.09.15-ны 03/201/ албан бичиг явуулсан. Удаа дарааллан утсаар ярьж шаардсан төдийгүй албаны дарга Э.Равжаадэлгэрэх хамгийн сүүлд 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр захирал н.Бэхбаттай биечлэн уулзаж 14 хоногт гаднах зам талбайгаа засах талаар үүрэг өгсөн.
2. ХОХБТХ-ийн дарга ОНӨГ-ын даргын ажлыг солилцох хэрэгтэй байна. Төрийн захиргааны, удирдлагын хэлтэс Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 05 сарын 01-ны өдрийн 2-Б/35 дугаар тушаалаар Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баясгаланг чөлөөлж, мөн өдрийн 2-Б/36 дугаар тушаалаар Орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байсан П.Батсүхийг Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар томилж, ажлыг хүлээлцүүллээ.
3. Малчин багийн тохижилтын ажлыг 2019 оноос цогцоор нь шийдэж одооноос зураг төсвийг нь хийх, аймгийн ЗДТГазар ИТХ-тай ярилцаад саналыг нь нэгтгэж аваад одооноос ажиллах хэрэгтэй байна. ХОХБТХ 2019 оны орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл арга хэмжээний төлөвлөгөөнд тусгуулахаар бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.
4. Арихинаас 15 иргэнийг гаргахаар эмчилгээнд явуулсан. Одоо эдгээр иргэдийн нийгэмших асуудлыг шийдэж өгөх, Орхон сумын удирдлагууд газрын асуудлыг нь шийдэж өгөөд төсөл хөтөлбөртөө хамруулах шаардлагатай байна. Хууль эрх зүйн хэлтэс Орхон сумын ЗДТГ Хугацаа нь болоогүй
5. Мэргэжлийн хяналтын газар цаг агаар дулаарч байгаатай холбоотой төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус үзлэгээр хүнсний захуудаар бараа бүтээгдэхүүний цаг хугацаа, хадгалалтанд хяналт тавих, мөн, улирлын шинжтэй аж ахуй нэгж байгууллагуудын ажил эхэлж байгаа тул хяналт шалгалтын ажлаар энэ 7 хоногт үйлдвэрийн бүсээр ажиллах хэрэгтэй байна. Маш их хэмжээний ус үйлдвэрийн бүсэд үнэ төлбөргүй ашиглагдаж байна. Мэргэжлийн хяналтын газар Дархан сумын 13-р багийн нутаг үйлдвэрийн хэсэгт үйл ажиллагаа явуулдаг 20 орчим ААНБ байгаагаас 2 ААНБ нь гүний худаг ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа нь ДДЦС ТӨХК /9 худаг/, Магнай трейд – Газрын тосны бүтээгдэхүүний агуулах /1 худаг/ байна. Нийт ашиглаж буй худгандаа ус ашиглах дүгнэлт, эрхийн бичиг гэрээтэй ДДЦС ТӨХК байна. Магнай трейд Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын хашаанд байдаг худаг олон жил ашиглагдаагүй, ослын үед хэрэглэгдэхээр нөөцөнд байна. 2012 онд үйлдвэрийн хэсэгт 18 гүний худаг байсан. Бусад ААНБ-ын худгыг хааж төвлөрсөн шугаманд холбогдсон байна.
6. Ерөнхий сайдыг ирэхэд тулгамдаж байгаа санал, хүсэлтээ ЗА, НААҮГазар нэгтгэж ирүүлэх хэрэгтэй байна. Тухайлбал: Дархан-Улаанбаатарын замын асуудал, ЗА-нд цэвэр усны шугам асар ихээр хагарч байгаа, мөн үйлвэржилтийн бодлогын хүрээнд ямар асуудлаа оруулах гэх мэт тулгамдсан асуудлаа тоймлоод Засаг даргатай эцэслэж тохирох хэрэгтэй байна. Захирагчийн алба НААҮГ ХОХБТХ Монгол Улсын ерөнхий сайд Дархан хотод ажиллахтай холбогдуулан, дэд бүтцийн чиглэлийн ажлуудыг танилцуулах мэдээллийг бэлтгэсэн. /Аймгийн Засаг даргад мэргэжилтэн М.Анхбаатар танилцуулна/.

ХЯНАСАН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН ДАРГА П.БАЯРСАЙХАН

НЭГТГЭСЭН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Я.ГЭРЭЛСҮХ