Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

2018.05.14-ний өдрийн шуурхай хурлын биелэлт

2022.10.02
45 үзсэн

2018 ОНЫ 05 ДУГААР САРЫН 14-НЫ ӨДРИЙН

ШУУРХАЙ ХУРЛААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН ХЭРЭГЖИЛТ

2018 оны 05 дугаар сарын14 № 16 Дархан-Уул аймаг

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах эзэн Хэрэгжилт
1. Шөнө оройн цагийн эзэнгүй олон хулгайн хэргүүд илэрсэн үү. Цагдаагийн газар Эзэнгүй хулгайн хэргүүдийг илрүүлэх чиглэлээр холбогдох эрүүгийн мөрдөгч нарыг үүрэг чиглэлээр хангаж, хэрэг бүртгэлийн хэрэг нээн холбогдох ажиллагааг хийн, хэрэг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоох, эрэн сурвалжлах зорилгоор Улаанбаатар хот руу албан томилолтоор 2 удаа давхардсан тоогоор 5 алба хаагч явж ажилласан. Гарсан эзэнгүй хулгайн хэргүүд дээр гүйцэтгэх ажлын шугамаар мэдээлэл авагдан Эрүүгийн цагдаагийн газрын 6 дугаар хэлтсийн алба хаагч нартай хамтран мэдээ мэдээлэл солилцон ажиллаж байна.
2. Төслийнхөө хуралдааныг энэ 7 хоногт хийх бэлтгэл ажлыг хангуулаачээ. Хоёр дахь гурав дахь өдрөөс хэтрүүлэхгүй хурлаа хийгээд урьдчилсан байдлаар бүгдэд нь мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Энэ төсөл хөтөлбөр дотор бидний бодлогоор дэмжих асуудал байгаа. Нийгмийн бодлогын хэлтэс Аимгийн Засаг даргын 2018 оны А 185 дугаар захирамжаар “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэхээр дэвшүүлсэн зорилт болон аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг сонгон шалгаруулах, ажлын хэсгийн бүрэлдэхүүн”-ийг нэгдүгээр, “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэхээр дэвшүүлсэн зорилт болон аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах журам”-ын ажлын хэсгийг 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан, төсөл арга хэмжээг сонгон шалгаруулах журмыг мөн захирамжаар баталсан ба ажлын хэсгийн хурлаар гишүүдэд танилцуулж цахимаар гишүүдэд хүргүүлсэн. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2018 оны 6 дугаар сарын 1-н хүртэл төсөл хөтөлбөрийг Нийгмийн бодлогын хэлтэст хүлээж авах тухай зарыг өгсөн. 2018 оны 05 дугаар сарын 17-ны байдлаар 48 төсөл ирээд байна.
3. Төсвийн орлогын бүрдүүлэлт одоо цаг хугацааны хувьд боломжтой болсон. Барилгын салбарыхны үйл ажиллагаа жигдэрсэн энэ жил харьцангуй дулаан байсан тул уул уурхай эрт эхэлсэн. Тийм учраас төсвийн орлогын тасалдлыг зогсоох , төсвийн орлогыг бүрдүүлэх тал дээр Татварын алба хүн хүчээ шахаад ажиллах зайлшгүй шаардлагатай байна. Татварын хэлтэс үүргийн биелэлт ирүүлээгүй.
4. Захирагчийн алба шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж байна. Урдны хуралд дээр хашаануудыг буулгах, ААН-үүдтэй нь уулз гэж хэлсэн. Газрыг нь хурааж авахгүй 4 хатуу цэгийн бетоныг мэргэжлийн байгууллагаар үнэ өртгөөр нь хийлгээд, бүртгэлжүүлээд барилгаа барих болохоороо хашаагаа баридаг болох ажлыг эхлүүлье гэдэг саналыг ГХБХБГ, ЗА-нд үүрэг болгон өгсөн. Өчигдөр “Бурхантын хясаат” ХХК-ийн тал хашаа нь буусан байсан. Бусад хашаанууд нь нурсан, унасан, буугаагүй хэвээрээ байсан. Дархан сум анхааралдаа авч ажиллах хэрэгтэй байна. Захирагчийн алба Дархан сум Аймгийн Засаг даргын 01-А/128 тоот захирамжийн дагуу 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ажлын хэсгээс нийт 6 багт зөрчилтэй барилга байгууламж болон барилгын ажил эхлүүлээгүй, нурсан хашаа татсан иргэн, ААНБ-уудад мэдэгдэл хүргүүлж, мөн ГХБХБГ-тай хамтраад дахин судалгаа гарган ажиллаж байна.
5. Шарын голруу Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй хобоотой 2 тээврийн хэрэгсэл явж байсныг шалгах үүрэг өгсөн яасан бэ? Цагдаагийн газар Шалгалтын явцад ямар нэгэн хууль бусаар газрын хэвлийд халдах зорилгоор хүнд даацын авто машин ачиж явсан ямар нэгэн тээврийн хэрэгсэл өнгөрөөгүй болохыг илтгэн танилцуулж байна.
6. 2018.06.01-нээс зарим аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн цагийг сунгаж өгч байгаа үүнд хяналт тавьж ажиллах шаардлагатай байна. Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг диско баар, ресторанууд 02.00 цаг хүртэл ажиллах болсонтой холбогдуулан эрүү, хэв журмын нөхцөл байдал хүндрэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн газраас дулааны улиралд ажиллах эргүүлийн нэгдсэн байршилд заасны дагуу эргүүл, хяналт шалгалтын хүн хүчний тооцоо судалгааг гарган төлөвлөж, 02.00 цаг хүртэл ажиллах хүсэлт өгсөн баар цэнгээний газруудыг гэмт хэрэг зөрчил үйлдэгдэн гарч болзошгүй эмзэг цэгийн судалгаанд авч хамтран ажиллаж байна. 2018 оны 06 дугаар сарын 17-ноос хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зарим ААНБ-ууд нэвтрүүлэх үеэр ажиллах төлөвлөгөө хуваарь томилгоог гарган ажиллах болно.

ХЯНАСАН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН ДАРГА П.БАЯРСАЙХАН

НЭГТГЭСЭН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Я.ГЭРЭЛСҮХ