Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

2018.06.18-ны өдрийн шуурхай хурлын биелэлт

2022.10.02
88 үзсэн

2018 ОНЫ 06 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИЙН

ШУУРХАЙ ХУРЛААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН ХЭРЭГЖИЛТ

2018 оны 06 дугаар сарын18 № 20 Дархан-Уул аймаг

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах эзэн Хэрэгжилт
1. “Шарилжгүй Дархан” хөтөлбөртэй холбогдуулан иргэдээс гомдол ирж байна. Төрийн байгууллагууд оролцохгүй байна. Шарилж устгалын ажилд ЗДТГ-ын хэлтэс, агентлагууд өөрсдийн хяналт тавих хуваарьт газруудад шаардлага хүргүүлж биелэлтийг танилцуулах ЗА -“Шарилжгүй Дархан” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж хяналт тавин ажиллах хэлтэс, агентлагуудын баталсан хуваарийг албан хэрэг хөтлөлтийн “Able” программ-д оруулан мэдээллэсэн боловч, тайлан мэдээ ирээгүй байна. Тайлбар: Тус дэд хөтөлбөрийн хүрээнд нийт 180 га талбайн хог ургамлыг устгах ажлын төлөвлөгөөг батлуулан, баг СӨХ-тэй 3 удаа хурал хийсэн. Нэгдүгээр үе шатны төлөвлөгөөний дагуу дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.Үүнд: -НААҮГ баг СӨХ-н төвөөс алслагдсан эзэнгүй орчны 86 га талбайд 2018 оны 6 сарын 8-15-ны өдрүүдэд, УГТХ-ийн трактор, НААҮГ-ын пад трактороор 3 кг алмазмс, 40 л RAUNDAF хор цацаж,180 л түлш , 20 л сүүний зардлыг хариуцаж ажиллав. Мөн НААҮГ-ын арчилгаа үйлчилгээнд хамрагддаг 29 га талбайд цахилгаан хадуураар зам талбайн 4 хэсгийн ажилчид 7 өдөр ажиллаж хог ургамлаа устгаж дууссан.
2. Мал бүхий иргэдийг хотоос гаргах асуудал Дархан суманд яригдахгүй байна. Дархан сумын ЗД-ын захирамж гарсан байгаа тул хотоос гаргах ажлыг зохион байгуулж ажиллах Дархан сумын ЗДТГ Гэр хорооллын бүсэд байгаа мал, туслах аж ахуйг хотоос гаргах бэлтгэл ажлын хүрээнд ХХҮГ-тай хамтран малжуулах төслийг хэрэгжүүлж гэр хорооллын малтай иргэдийн малыг худалдан авах ажлыг зохион байгуулж, 9 иргэнд 41 сая төгрөгийн хөнгөлттэй зээл олгосон байна. Аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд мал худалдан авч, өгөх үйл ажиллагааг зохион байгуулах тул мал зарах иргэдэд Дархан сумын цахим номын нүүр хуудас болон багуудаар дамжуулан зар хүргэж ажиллаж байна.
3. Спорт цогцолборын шийдэгдээгүй байгаа асуудлуудын талаар албан бичиг төлөвлөж БСШУСЯ-нд хүргүүлэх хэрэгтэй байна. Эцсийн шийдийг гаргаж гүйцэтгэгч компанид хүлээлгэж өгөх ХОХБТХ 2018 оны 06 дугаар сарын 21 өдөр Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат даргаар ахлуулсан Спорт цогцолобрын ажлын хэсэг хуралдан төлөвлөлтийн эцсийн шийдвэрийг гарган ажиллаа. Хуралд Спорт цогцолборын гүйцэтгэгч Нэмбар ХХК-ний захирал Нэмэхболд, Зургийн автор Архитектор Мижидсүрэн, Эрдэнэбаяр, Аймгийн Ерөнхий архитектор Элдэвсайхан, ХОХБТХ-ийн мэргэжилтэн Буянбат нар оролцлоо. Хуралдаанаар С,Д,Е блокуудын дотоод зохион байгуулалтын өөрчлөлтийн асуудлыг эскиз зурган дээр ажиллаж шийдвэрлэлээ. Зураг төсвийн автор Идеаль групп ХХК-нд Аймгийн Засаг даргын орлогчийн 2018 оны 1-10/583 тоот албан бичгээр өрөө тасалгааны зохион байгуулалт, хуваарилалтын даалгаварыг хүргүүллээ.
4. Малын тарилгатай холбоотой малын угаалгын ажлыг сумдын мал эмнэлгийн газруудад үүрэг өгч гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг ХХААГ-т хариуцуулах Мал эмнэлэгийн албаны даргатай холбогдож энэ талаар тодруулахад цаг хугацаа болоогүй, малын ноос авах үе учраас 7 сар гаргаад малын угаалгын ажил зохион байгуулагдана.
5. Наадмын баяраар ирэх гадаадын зочид төлөөлөгчдийн тоо болон тусгай төсөв хөтөлбөр гаргах ТЗУХ Наадмын баяраар Кёнги аймгийн урлагийн тоглолтыг зохион байгуулах ажлын хэсэг захирамжаар байгуулагдсан, хүлээн авах хөтөлбөр, зардлын төсвийг ТЗУХ-ийн дарга П.Баярсайханд танилцуулсан.
6. 2018.07.01-нд бичил уурхайн нөхөрлөл, нөхөн сэргээлттэй холбоотой мэдээг БОАЖСайд Н.Цэрэнбатад хүргүүлэх ХОХБТХ Аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд даргаар ахлуулсан уул уурхайн хяналт шалгалтын багийн хийж гүйцэтгэсэн ажлын тайлан мэдээг нэгтгэн хүргүүлэхэд бэлэн болж байна.
7. Шадар сайдын албанд сайдтай байгуулсан гэрээний гүйцэтгэлийг яаралтай хүргүүлэх ХШҮДАХ ТЗУХ-ээс 2018.06.20-ны өдрийн 11.00 цагт ирүүлсэн МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД, ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ 2018 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТ”-Д хяналт-шинжилгээ, үнэлгээг хийхэд 1 бүлгийн 22 арга хэмжээний хэрэгжилт 83.63% буюу 4.18 онооны үнэлгээгээр үнэлэгдсэн. Хяналт-шинжилгээ, үнэлгээний танилцуулгыг ТЗУХ-т 2018.06.20-ны өдрийн 12.50 цагт шуурхай хүргэж ажилласан. Тайлан, үнэлгээний танилцуулгыг ТЗУХ-ээс холбогдох дээд газарт хүргүүлнэ.
8. Сорьцын албаны ажилтай танилцаад үүнтэй холбоотой НБХ гэрээгээ хийх, санхүүжилтийг нь шилжүүлэх ХОХБТХ, НБХ – Стандарт хэмжилзүйн хэлтсийн барилгын засвар, хатжуулсан шилэн хаалт шинээр хийх, суурилуулах ажлын гүйцэтгэгч “Чуулгант” ХХК-тай ДА-2018-01/23 тоот гэрээ байгуулан баталгаажуулав. – Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг 2018 оны 06 дугаар сарын 14-нд хуралдаж, санхүүжилт олгох 41 төслийг сонгон шалгаруулж, аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 19-ний 01-А/238 дугаар “Хөрөнгө гаргах тухай” захирамж гарсан. Захирамжийг аймгийн Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст шилжүүлэн, гэрээг хийж байна. Стандарт хэмжилзүйн хэлтэстэй 06 дугаар сарын 21-нд гэрээ байгуулсан.
9. ХААИС-ийн судалгааг ЗГХЭГ-т хүргүүлэх НБХ ХААИС-ийн судалгааг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт 2018 оны 06 дугаар сарын 22-ны 1-10/584 дугаар албан тоотоор хүргүүлсэн.
10. “Аble” программд ирсэн бичгийг оруулж байгаа болон гүйцэтгэлд нь хяналт тавих ТЗУХ “ABLE” программыг ажил хэрэгтээ мөрдлөг болгон өдөр тутам ашиглаж хэвшихийг хэлтсийн дарга нарт үүрэг болгосон.
11. Аймгийн ИТХ-ын тогтоол болон Засаг даргын захирамжийн биелэлтийн хэрэгжилтийг нэгтгэж танилцуулах / 14 хоногийн хугацаанд танилцуулах/ ТЗУХ хугацаа болоогүй
12. Хонгор, Орхон сумын удирдлагуудыг шуурхай хуралд орцуулж байх ТЗУХ 2 сумын удирдлагуудад шуурхай хуралд оролцож байхыг хэлсэн.
13. Орхон сумын эмнэлгийн төсвийг энэ жилийн төсөвт суулгах ХОХБТХ , НБХ Орхон сумын Эрүүл мэндийн төвөөс барилгын өргөтгөлийн зураг, төсвийг шинэчлэн авч, аймгийн Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст 2018 оны 06 дугаар сарын 21-нд хүргүүлсэн болно.
14. БСГ-аа нүүлгэж оруулах НҮГ

ТАНИЛЦСАН:

ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Т.ГАНБОЛД

ХЯНАСАН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН ДАРГА П.БАЯРСАЙХАН

НЭГТГЭСЭН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Я.ГЭРЭЛСҮХ