Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

2018.08.13-ны өдрийн шуурхай хурлын биелэлт

2022.10.02
75 үзсэн

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙ

ХУРАЛДААНААС ӨГӨГДСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАРЫН БИЕЛЭЛТ

 

2018.08.13 Дархан

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах эзэн Биелэлт
1. Тотал импексийн барилга эхлэх зөвшөөрлийг өгөх. Өнөөдөр гэрээнийхээ төслийг бэлдээд маргаашийн дотор зуруулах ХОХБТХ 2018.08.15-ны өдөр гэрээ байгуулсан. “Дархан-хот байгуулалт, барилга захиалагчийн газар” ОНӨААТҮГазар зөвшөөрлийг өгсөн.
2. БСШУСЯ-д 23-р цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн асуудлаар албан бичиг хүргүүлэх БСШУСЯ-д албан бичгийг 2018.08.17-ны өдөр хүргүүлсэн.
3. 21-р цэцэрлэгийн байрны дээврийн засварын асуудлаар цэцэрлэгийн эрхлэгчтэй уулзах Гүйцэтгэгч Болор Эрхэст цамхаг ХХК болон цэцэрлэгийн эрхлэгчтэй уулзсан. Гүйцэтгэл 70%
4. 2019 оны хөрөнгө оруулалтаар өөр өөрсдийн чиглэлээр хийгдэх ажил юу байгаа талаар санал авах. Аймгийн доторх зам дээр 1.5-2 тэрбум төгрөг тавих саналтай байна. Иймээс хаанаасаа эхлэх талаар Замын цагдаа, Статистикийн газартай хамтраад төлөвлөгөө гаргах Хугацаа болоогүй
5. ЗА-нд 2019 оны хот доторх замын төлөвлөгөөг өгч хаана шугам, хоолой байгааг үзүүлээд эргэн мэдээллэх /15-ны өдрийн дотор/ Хэрэгжилт өгөөгүй
6. 15 дугаар сургуулийн дээвэр засварын зардлыг 2019 оны засварын төсөвт суулгуулах тал дээр ХОХБТХ хөөцөлдөх хэрэгтэй байна БСУГ-аар дамжуулан БСШУСЯ-д төсөвт суулгуулах талаар уламжилсан.
7. Ажлын хэсэг гүйцэтгэлүүдтэй танилцаад шийдвэр гаргаарай. Асуудлуудаа бичиж аваад надад хаана ямар бичиг явуулах талаар мэдээллэж бай. Шийдэл гаргах ёстой. . Хэрэгжилт өгөөгүй
8. Гурван тулгуурт бодлогын хугацаатай тайланг боловсруулж танилцуулах Хэрэгжилт өгөөгүй
9. АЗДТГ-ын албан хаагчдын газрын асуудлаар ажиллах 2018.08.25-ны өдөр АЗДТГ-ын албан хаагчид газар дээр нь очиж танилцана.
10. Төрөх эмнэлгийн барилгын тог цахилгааны асуудлыг шийдвэрлэх ЗА Шинээр баригдах 50 ортой төрөх эмнэлгийн гадна цахилгаан хангамжийн асуудлыг шийдвэрлэж, түр холболтыг бүрэн залгасан.
11. ОДНД ХХК-ийн удирдлагуудтай уулзаж, замын ажлын үед гарсан шугамнуудыг үзэх, мэдээллэх “ОДНД ХХК”-ийн гүйцэтгэж буй ажлын гүйцэтгэлтэй газар дээр нь танилцахад Дархан-Ус Суваг ХК-ийн бохир усны төв шугамын үзлэгийн худаг таарсан байсныг тогтоосон.
12. 8 дугаар сарын 22-ны өдөр Хонгор сумын хурлын хуралдаан болно. Хурлаар арьс шир боловсруулах үйлдвэрийн газрыг хэлэлцүүлэх. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд арьс шир боловсруулах цогцолбор үйлдвэрийн дүрэм, журмын төслийг оруулах шаардлагатай “Дархан арьс, шир боловсруулах цогцолбор” орон нутгийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг үүсгэн байгуулах тухай дүрмийн төсөл, холбогдох мэдээллийг бэлтгэн аймгийн ИТХТ-н 2018 оны 08 дугаар сарын 17-ны хуралд танилцууллаа.
13 Өвөлжилтийн бэлтгэлтэй холбогдуулан тарааж өгсөн мөнгө, засвар үйлчилгээнүүд юу болж байгаа талаар мэдээлэл бэлтгээд маргааш өглөө хурал дээр танилцуулаарай. Шарын голын дотуур байр шинэ байр шүү. Хүүхдээ бүртгээд байна. Комисс авсан юм уу? Баахан хүүхэд авдаг. Байр нь хөлдөх вий дээ. Хөлдөлтийн гүнийг доошлуулна гэсэн яасан? 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар мэдээлэл бэлтгэж, 2018 оны 08 дугаар сарын 14-ний хуралд танилцуулан ажиллалаа.
14. 9 дүгээр багийн шинэ цэцэрлэгийг хүлээн авахтай холбогдуулан ашиглалтын өмнөх захиргааг Засаг даргын захирамжаар байгуулах. Авилгатай тэмцэх газарт бичиг хүргүүлэх ТЗУХ Аймгийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 01-Б/28 дугаар захирамжаар 26-р цэцэрлэгийн Ашиглалтын өмнөх захиргааны даргаар Ц.Сосорбарамыг томиллоо.
15. Ахмадын байрны асуудлаар ирүүлсэн өргөдлүүдэд 2019 оны бүтээн байгуулалтаар баригдах дахин төлөвлөлтийн 2 дугаар ээлжийн байранд өргөдлийн жагсаалтын дагуу шалгаруулах журмын хүрээнд байр олгох талаар хариу мэдэгдэх Ахмадын байрны асуудлаар ирүүлсэн 3 өргөдлүүдэд 2019 оны бүтээн байгуулалтаар баригдах дахин төлөвлөлтийн 2 дугаар ээлжийн байранд өргөдлийн жагсаалтын дагуу шалгаруулах журмыг баримтлан байр олгох тухай хариуг утсаар мэдэгдсэн.
16. 08.15-ны өдөр гэхэд аймгийн Засаг даргын 2 орлогч, Орхон сумын Засаг дарга Б.Алтансарнай, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал нарыг ажилдаа орох тухай үүрэг өгөөрэй. 08.15-ны өдөр аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд, Орхон сумын Засаг дарга Б.Алтансарнай, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал, 08 дугаар сарын 17-ны өдөр аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат нар ажилдаа орсон.
17. 10 нэхэмжлэлүүдийг хариуцах итгэмжлэгдсэн төлөөлөгч, хэзээ шүүх хуралтай, ямар шатандаа явж байгаа, цаг хугацаанд нь хариу өгсөн эсэх талаар мэдээлэл өгөх. ХЭЗХ “Заяхас тур” ХХК, “Баясах түшээ” ХХК, “Дархан шар бүрд ХХК, Ж.Маанийдаарий нарын тайлбарыг бичиж захиргааны хэргийн шүүхэд хүргүүллээ. “Хаатра” ХХК, “Сонголон хайрхан” ХХК-ны нэхэмжлэлтэй Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал 2018.08.22-нд болно. Иргэн Г.Гандигмаагийн нэхэмжлэлтэй Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал 2018.08.22-нд болно.Иргэн Д.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурлын тов зарлагдаагүй байна.
18. Цагдаагийн газраас ирүүлсэн мэдээг шуурхай хуралд танилцуулж байх. Цагдаагийн газрын мэдээг цаг тухай бүрт нь Засаг даргад танилцуулж байгаа.
19. Хадлан тэжээлийн талаар мэдээлэл бэлтгэж танилцуулах Дархан сум Хонгор сумын Засаг даргатай уулзаж урьдчилсан байдлаар Дархан түлээт, 8 дугаар баригад, 5 дугаар баригадаас хадлан авахаар төлөвлөөд байна. Ирэх 7 хоногт гэрээ байгуулж ажиллана. Тус суманд 186 иргэн хадланд гарах судалгаа гаргалаа.
20 Дархан сум хаанаас хадлан авах юм? Хэдэн иргэн хадлан авахаар байна? Аль сумтай гэрээ хийсэн бэ? Нөөцийн хадлан хаанаас авах вэ? 8 сарын 20-ны шуурхайгаас өмнө хадлангийн төлөвлөгөөг гаргаарай.
21. Сургууль цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэл дээр ХОХБТХ-тэй хамтарч ажиллаарай. Тараагдах хичээлийн хэрэгсэл хүртээмж муутай. Урьдчилж очоод аваарай. НБХ Боловсролын байгууллагуудын хичээлийн шинэ жил болон өвөлжилтийн бэлтгэл ажлын байдалтай газар дээр нь танилцсан. БСШУСЯ-наас олгосон сурах бичгийг хүлээн авсан.
Төслийн санхүүжилтүүдийн мэдээллийг ХОХБТХ-ээс авч нэг бүрчлэн хүмүүс хуваарилаад ОНӨГ-тай хамтраад хэрэгжилтийг нь үзээрэй. 154 сая төгрөгийг хуваагаад өгсөн. Ч.Энхбат дарга та НБХ-ийн даргаар ахлуулсан ХОХБТХ, СТСХ, ОНӨГ гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаарай. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 2-А/66 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан. АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр ажлын хэсгийг ахлан ХОХБТХ, СТСХ, Орон нутгийн өмчийн газартай хамтран орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа 41 төслийн хэрэгжилтэд хуваарийн дагуу хяналт тавин энэ долоо хоногт төсөл хэрэгжиж буй 5 газарт очиж танилцсан.
22. ЗДҮАХ-ийн хагас жилийн биелэлт агентлагуудаас хэлтсүүдэд яаж ирсэн талаар нягтлах. Үр дүнгийн гэрээний үнэлгээнд нь тусгах. ХШҮДАХ Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2018 оны эхний хагас жилийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний танилцуулга, нарийвчилсан дүнг хэлтсийн дарга нарт цаасаар /2018.08.15/, хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлтсийн ахлах мэргэжилтнүүдэд able cloud цахим хаягаар /2018.08.15/ тус тус хүргүүллээ. Нийт 28 төсвийн шууд захирагч нарын “Үр дүнгийн гэрээ”-ний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээг хийхэд сумдын дундаж үнэлгээ 90.10% буюу 4.5 оноо, агентлагийн дундаж үнэлгээ 88.47% буюу 4.42 оноо, аймгийн хэмжээнд дундаж үнэлгээ 90.03% буюу 4.50 онооны үнэлгээгээр үнэлэгдлээ. Танилцуулгыг 2018.08.17-ны өдөр аймгийн ЗДТГ-ын даргад хүргүүлж ажиллалаа.

ХЯНАСАН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН ДАРГА П.БАЯРСАЙХАН

НЭГТГЭСЭН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Ц.БОЛОРТУУЛ