Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

2018.09.24-ний өдрийн шуурхай хурлын биелэлт

2022.10.02
68 үзсэн

2018 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН

ШУУРХАЙ ХУРЛААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН ХЭРЭГЖИЛТ

2018 оны 09 дугаар сарын24 № 29 Дархан-Уул аймаг

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах эзэн Хэрэгжилт
1. Төсвийн тодотголоор яригдсан 26 төсөл арга хэмжээ байгаа. Шууд гэрээ хийх газартай нь өнөөдөр гэрээ хийх хэрэгтэй байна. ХОХБТХ Төсвийн тодотгол хийгдсэн нийт 8 ажлын шууд гэрээ байгуулсан. -Дархан сумын 14-р баг 35-р байрны урд автомашины зогсоол шинээр байгуулах 9.0 сая төгрөгийн төсөвт ажлыг Наран сивил ХХК, -Дархан сумын 9-р баг 4.7 байрны урд автозогсоол шинэчлэх 6.2 сая төгрөгийн ажлыг Наран сивил ХХК,-Дархан сумын 9-р баг Морин хуур цогцолборын энгэрийн ногоон байгууламж бүхий төгөлд өндрийн гэрэл шинээр суурьлуулах 9.7 сая төгрөгийн ажлыг Бэст Күй ХХК,

-Дархан сумын 18-р сургуулийн сантекникийн засварын 3.9 сая төгрөгийн ажлыг Дулаан сервис ХХК,

-Дархан сумын 12-р багийн 21, 24-р байрны дундах замыг төв замтай холбосон гарцыг өргөтгөх 2.1 сая төгрөг, -Шороон замын засварын 6.9 сая төгрөгийн ажлыг Дархан-АЗЗА ТӨХК,

-Стандарт хэмжилзүйн хэлтсийн барилгын засвар, өргөтгөлийн 8.2 сая төгрөгийн ажлын,

-26-р цэцэрлэгт зөөлөн эдлэл нийлүүлэх 8,9 сая төгрөгийн ажлын гэрээг тус тус байгуулсан.

Улсын бүртгэлийн нэгдсэн системд Хонгор, Орхон сумдыг холбох 3.0 сая төгрөгийн ажлын гүйцэтгэгч тодорхой болоогүй. /УБХ-ээс ирүүлэх/

Мод бут татах зардал, мод худалдан авах ажлын гэрээ байгуулагдаагүй /Хугацаа болоогүй/

2. Намрын мод тарилтын ажлыг энэ долоо хоногоос эхлэх, хашаа барих нүх ухах хүн хүчний асуудлыг ХХҮГ-ын дарга Энхболдод /ажиллах хүн гаргаж өгөхийг/ хэлнэ. МСҮТ-ийн оюутнуудыг оролцуулж нүх ухуулах ажилд хамруулаарай. НБХ, ЗА Захирагчийн албанаас 10 дугаар сарын 10-аас мод тарих газрын хуваарилалт хийж, 10 сарын 13-14 нд мод тарихаар бэлтгэж байна. ХХҮГ-аас зохион байгуулалттай ажлын байрыг бий болгох туршилтын төсөлд хамрагдсан 12 хүнийг хамруулахаар ажиллаж байна.
3. Сангийн яамнаас шалгалт ирсэн байгаа. Сангийн сайдын удирдамжтай 2016, 2017 оны бүх бичиг баримтыг үзнэ. ТЗУХ Шалгалтын ажлын хэсэгт шаардлагатай бичиг баримтыг архиваас гаргаж өгсөн.
4. Удирдлагуудын түвшинд цаг ашиглалтаа анхаарах хэрэгтэй байна. Цаг ашиглалт бүрэн хангалтгүй байна. Үүднийхээ жижүүрт хаашаа явж байгаагаа хэлээд гарч байх. Цаг ашиглалтыг шинэ түвшинд хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Цаг ашиглалтын бүртгэлийг “ABLE” программаас 7 хоног бүр гарган авч ЗДТГ-ын даргад танилцуулж байгаа.
5. Хэлтсийн дарга нар томилолтоор явах бол Засаг даргад мэдэгдэх. Хэлтсийн дарга нар томилолтоор явахдаа Засаг даргад мэдэгдэх, зөвшилцөж байхыг анхааруулж хэлсэн.
6. Хуваарийн дагуу хурлуудын бэлтгэл ажлыг хангаж оролцоорой. Хуваарийн дагуу Засаг даргын зөвлөлийн хурал болон удирдах ажилтны зөвлөгөөнийг 2018.09.28-ны өдөр зохион байгуулсан.
7. Сургууль цэцэрлэгийн халаалтыг анхааралдаа авах, салбар салбарынхаа асуудлыг сайн төлөвлөх хэрэгтэй байна. НБХ, ЗА 2018 оны 09 дүгээр сарын 19-ний байдлаар төрийн өмчийн нийт 41 сургууль, цэцэрлэг бүгд дулаанаа авсан байна.
8. Аудитын газраас шалгалт орсон тул 2018 оны төсөл хөтөлбөрт анхаарах. НБХ 2017 онд хэрэгжсэн төсөл хөтөлбөрийг аймгийн ХОХБТХ-тэй хамтран баримтын бүрдлийг ханган Аудитын газар хүлээлгэн өгсөн.

ХЯНАСАН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН ДАРГА П.БАЯРСАЙХАН

НЭГТГЭСЭН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Я.ГЭРЭЛСҮХ