Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

2018.10.01-ний өдрийн шуурхай хурлын биелэлт

2022.10.02
74 үзсэн

2018 ОНЫ 10 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДРИЙН

ШУУРХАЙ ХУРЛААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН ХЭРЭГЖИЛТ

2018 оны 10 дугаар сарын01 № 30 Дархан-Уул аймаг

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах эзэн Хэрэгжилт
1. 26-р цэцэрлэгт зөөлөн эдлэл нийлүүлэх ажлын гэрээг хурдан байгуулах, ХОХБТХ 26-р цэцэрлэгт зөөлөн эдлэл нийлүүлэх ажлын гэрээг иргэн Цагаанхүүтэй байгуулсан.
2. 26-р цэцэрлэг 10 дугаар сарын 1-нээс хүүхдээ авах ажилд анхаарах НБХ 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 123 хүүхдийг хүлээн авахад бэлтгэл хангагдаад байна.
3. Мод бут татах зардал, мод худалдан авах ажлын гэрээг байгуулах ХОХБТХ, ЗА Байгаль Орчин, Аялал жуучлалын газар нь Хонгор сумын ЗДТГ, Ойн ангитай 2018.10.05-ны өдөр гэрээ хийж, мод худалдан авалтыг зохион байгуулж байна.
4. Мод суулгах нүхийг бэлэн болгох, хэрэгжилтийг танилцуулахдаа тодорхой тоо, үр дүнтэй бодитой мэдээ танилцуулах ЗА 2018 онд намрын тарилт хийх бэлтгэл ажил хийгдэж 4 байршилд нийт 10000 ширхэг мод бутыг тарихаар шороог хусаж цэвэрлэн хөрс, нүх шуудууг ухаж бэлдээд байна. 1. Монгол-Алтны уулзвараас төв Хаан банк хүртэл 16 дугаар сургуулийн хашаа дагаж 1267м2 талбайд 3390ш мод бут 2. Дархан сум 10 дугаар баг Хээтэй хорооллын голын төв зам дагуу 532,9м2 талбайд 100 ш нарс3. 13 дугаар баг 22-р байр “Үйлчилгээний төв”-ийн дунд 3 хэсэгт 844м2 талбайд 4 байршилд 1395 хайлаас, 3 төрлийн 104 мод бут, нийт-1500ш

4. 9 дүгээр баг Морин хуурын энгэр шинэ авто зам дагуу 2 га-д 1400ш мод бут.

-НААҮГ шинээр буюу нэмэлтээр 3610ш мод бут тарихаар бэлтгэл ажлыг хангасан.

5. Тэргүүлэгчдийн хуралд танилцуулах бэлтгэл ажлаа сайн хангах ТЗУХ 10-р сарын 02-ны өдөр хуралдсан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар аймгийн ИТХ-ын тогтоолын 2018 оны эхний хагас жилийн хэрэгжилт, аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх зорилт, арга хэмжээний төлөвлөгөөний 3-р улирлын хэрэгжилтэнд хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн дүнгийн тухай танилцуулга болон аймгийн эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг ТЗУХ-ийн дарга П.Баярсайхан танилцуулсан.
6. Төсөл хөтөлбөрүүддээ анхаарах, аудитын газарт явцых нь үед тайлбараа өгч , дүгнэлтээ зөв гаргуулж авах ХОХБТХ, СТСХ Явцын үед тухай бүрт нь тайлбараа өгч байгаа. 2018 оны 11/01 дугаар тогтоолоор батлагдсан тодотгосон төсвийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд шинээр эхлэх ажлуудын материалыг хүргүүлсэн.
7. ХОХБТХ2018 онд хийгдэх ажлын зургийг буруу хийснээс болж алдаа гарсан. 2019 онд та бүгдтэй холбоотой хийгдэж байгаа ажлын зураг төсвийг эргэж харах, Б.Батсүх зураг төсөв хийхдээ заавал комиссоор оруулах хэрэгтэй. ХОХБТХ хэрэгжилт ирүүлээгүй
8. Сумдууд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах Орхон, Хонгор сум хэрэгжилт ирүүлээгүй
9. SECIM төслийн хүрээнд ажлын хэсэг 2018.10.03-ны өдөр 16.00 цагт ирнэ гэсэн саналыг ирүүлсэн байна. 2018.10.03-ны өдөр Улаанбаатар хотод ЕБС, болон СӨБ-ын удирдлагууд яамны хэмжээнд Төрийн ордонд уулзалт зохион байгуулагдахаар өчигдөр шийдэгдсэн. Тийм учраас SECIM төслийн уулзалтын цагийг урагшлуулж өгөх хэрэгтэй байна. ТЗУХ SECIM төслийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсэг 10 дугаар сарын 3-ны өдөр манай аймагт ажиллах хуваарьтай байсан боловч хүндэтгэх шалтгаанаар 10 дугаар сарын 4-ний өдөр болгон хойшлуулсан. Ингээд 10 дугаар сарын 4-ний өдөр Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат Европын Холбооноос Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Траян Лауренцю Христеа , НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Кумар Ахужа, ГХЯ, ХХААХҮЯ-ны төлөөллүүдийг хүлээн авч уулзсан. Уулзалтаар манай аймагт хэрэгжүүлж буй төслийн явцын талаар мэдээлэл өгч, төслийн санхүүжилтийг нэмэгдүүлэх талаар албан ёсны хүсэлтийг тавьсан.
10. 2018.10.16-19-ний өдрүүдэд БНСУ-ын Чангвон хотын нэгдүгээр орлогч дарга манай аймагт айлчилна. Бэлтгэл ажлыг өндөр хэмжээнд хангах, аялал жуулчлал, аж үйлдвэрийн мэдээллийг хөтөлбөртөө сайн оруулах ТЗУХ БНСУ-ын Чангвон хотын орлогч даргыг хүлээн авах хөтөлбөрийг аймгийн Засаг даргаас чиглэл аван боловсруулж аймгийн ЗДТГ-ын даргаар батлуулсан. Хөтөлбөрийг хавсаргав.
11. Оюутнууд ногоо хураалтанд ажиллахад хүнд хэцүү бэрхшээлтэй асуудал юу байгаа тал дээр сумдын удирдлагууд ААНБ-ын удирдлагуудтай уулзах, хүүхдүүдийг татан оролцуулах соёл урлаг, хүмүүжлийн арга хэмжээг зохион байгуулах ажлыг санаачлах хэрэгтэй байна. НБХ Өнгөрсөн хоногт Орхон суманд 12 иргэн, 2 ААНБайгууллагад 220 оюутан ажиллаж, 182 га талбайн ургац, хүнсний ногоо хурааснаас одоогийн байдлаар 110 га талбай хураагаагүй үлдсэн байна. Ялангуяа шар манжин, лууван үлдээд байна.
12. ХОХБТХ, ЗА-аас хогны үнэ тарифийн талаар иргэдэд мэдээлэл хүргэсний дараа 2019.01.01-ний өдрөөс эхлэн хогны үнийг нэмэхээр болсон. Энэ ажлыг МТА-тай хамтраад иргэдэд мэдээллэх МТА Нэвтрүүлгийн зураг авалтыг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хийж 10 дугаар сарын 06,07-ны өдрүүдэд монтажлагдан 10 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн орон нутгийн телевиз болон аймгийн цахим хаягуудаар үзэгчдийн хүртээл болгохоох ажиллаж байна.
13. ХОХБТХ хүүхдийн паркийн 708 сая төгрөг шилжсэн байгаа. П.Батсүх хариуцаж байсан ар гэрийн гачигдал гарсан тул Б.Батсүх хариуцаж “Дархан- Минж” ХК-ийн Анхаа захиралтай уулзах хэрэгтэй байна. Энэ ажилтай холбоотой тоглоомын цахилгаан татаж өгөх асуудал дээр хөнгөн шуурхай ажиллах хэрэгтэй байна. ХОХБТХ хэрэгжилт ирүүлээгүй
14. Хүүхдийн тоглоомын ажилтай холбоотой цахилгаан татах асуудалд хөнгөн шуурхай хандах ЗА Миний Монгол Цэцэрлэгт хүрээлэнд шинээр байршуулах тоглоомуудын техникийн нөхцөлийг ДСЦТС ХК-с гаргуулж хяналт тавин ажилласан.
15. Сумдын засаг дарга нар өдөр цагаа тохироод хамт нэвтрүүлэгт оролцох МТА 2018 оны 10 дугаар сарын 03-нд нэвтрүүлгийн зураг авалтыг хийн 2018 оны 10 дугаар сарын 4,5-ны өдрүүдэд монтажлагдан 10 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд орон нутгийн гурван телевиз болон аймгийн цахим хаягт байршуулж үзэгчдийн хүртээл болголоо.

ТАНИЛЦСАН:

ЗАСАГ ДАРГА С.НАСАНБАТ

ХЯНАСАН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН ДАРГА П.БАЯРСАЙХАН

НЭГТГЭСЭН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Я.ГЭРЭЛСҮХ