Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

2018.10.08-ны өдрийн шуурхай хурлын биелэлт

2022.10.02
81 үзсэн

2018 ОНЫ 10 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДРИЙН

ШУУРХАЙ ХУРЛААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН ХЭРЭГЖИЛТ

2018 оны 10 дугаар сарын11 № 31 Дархан-Уул аймаг

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах эзэн Хэрэгжилт
1. 2018.10.16-19-ний өдрүүдэд БНСУ-ын Чангвон хотын нэгдүгээр орлогчдарга манай аймагт айлчилна. Үүнтэй холбоотой 2018.10.17-ны өдөр гэр барина. НҮА Батлагдсан хөтөлбөрийн дагуу бэлтгэл ажлыг хангасан болно.
2. Орхон сум 29 сая төгрөгний хашаа актлуулж байгаа бөгөөд зөрүүлээд хашаа барих ёстой гэдэг. Энэ ажлын хэсэгт байсан хүмүүс хяналтаа тавиад СТСХ-ийн Б.Жаргалсайхан дарга чиглэл өгч, миний гаргасан захирамж хуульд нийцэж байгаа эсэх, аймгийн комиссоор орсон тэмдэглэлүүд нь юу байна гэдгийг хянах, мэргэжлийн хүний хувьд зөвлөмж өгч ажиллах СТСХ Орон нутгийн өмчийг акталж устгах эрх зүйн бичиг баримтуудыг нягталж, актлуулахаар ирсэн хөрөнгүүдийг судалж заавар зөвлөгөө өгсөн.
3. “ABLE” системийн хэрэгжилтийг хангуулна гэсэн Засаг даргын өгсөн үүрэг байдаг. Энэ ажил хариуцлагагүй яваад байгаа тул би үүнийг хариуцаж хэвийн байдалд нь оруулах үүрэг авсан. 2-3 долоо хоногийн хугацаанд харьцангуй зүгширсэн байна. ТЗУХ-т хэд хэдэн бичиг байна. ХЭЗХ-т 18 бичиг ирсэнээс 11 бичигтэй нь танилцаагүй байна. Ирэх долоо хоногоос эхлээд хэвийн болгож шахаж ажиллана. ЗДТГ-ын дотоод журманд “ABLE” программ ашиглалтын талаар суулгаж өгч өөрчлөлт оруулах. ТЗУХ 7 хоног бүр “ABLE” систем ашиглалтын мэдээг албан хаагч нэг бүрээр гаргаж Тамгын даргад танилцуулж байна. Мэргэжилтэн нарт үүрэг өгч бичигтэйгээ танилцах болон “ABLE” системийг тогтмол ажил хэрэгтээ ашиглахыг үүрэг болгон сануулсан.
4. Агентлаг, төрийн байгууллагууд болон сумдын ЗДТГ-ын “ABLE” программ ашиглалтыг шийдэж өгнө. Интернет холболтын асуудал байна. Мэдээлэл технологийн албаны мэдэлд томоохон шилэн кабелийн сүлжээ байдаг. Энэ сүлжээг ашиглаад интернетгүй орчинд “ABLE” программ ажилладаг модулыг гүйцэтгэсэн компанид нь хэлж авах, өгөхгүй бол төлбөр төлөхгүй гэдгийг хэлэх хэрэгтэй байна. Төрийн ажил явахад заавал интернеттэй үед ажил явагддаг байхгүйгээр, дотоод сүлжээ шилэн кабелийн зөв холболттой болох хэрэгтэй. Улсын хэмжээнд Дархан-Уул аймаг хоцрогдолтой явж байна. Бусад аймгууд энэ программаа ашиглаад хэвшсэн. Аймгийн хэмжээнд 2019 оны дунд гэхэд бүрэн ашиглаж хэвшсэн байх шаардлагатай байна. МТА Дархан-Уул аймгийн хэмжээнд 100 гаруй төрийн байгууллагын 677 хэрэглэгч “ABLE” системийг ашиглаж байна. Төрийн нэгдсэн сүлжээний засвар арчилгаа, гэмтлийг засварлах төсвийн тооцоог гаргаж байна. “ABLE” системийг интернетгүй орчинд ажилладаг модулыг гүйцэтгэгч компанитай зөвшилцөлд хүрэх буюу системийн эх кодыг ашиглах талаар зөвшилцөлд хүрэх шаардлагатай байна. Энэ талаар гаргах төсөв хамтран ажиллах гэрээнд ороогүй. Эйбл софт компанитай 2018 онд ашиглахад тулгарсан бэрхшээлүүд сайжруулах шаардлагатай цэснүүдийн талаар 3 удаа албан тоот явуулсан. 10 дугаар сард багтаан уулзалт зохион байгуулж энэ онд хийгдэж дуусгах шинэчлэлтүүдийн талаар зөвшилцөхөөр төлөвлөж байна. Аймгийн МТА-аас БСУГ-тай хамтран СӨБ, ЕБС-ийн багш албан хаагчдад ашиглуулж үйл ажиллагаандаа нэвтрүүлэх талаар зөвлөн тусалж хэрэглэгчийн бүртгэлийг үүсгэн хамтран ажиллаж, хүсэлт ирүүлсэн албан байгууллагуудад сургалт мэдээлэл өгч ажиллаж байна.
5. “ABLE” ашиглалтын мэдээллийг хангалтгүй гаргаж байна. /Жишээ нь бичиг үлдэгдэлтэй хүний нэр байгаад үлдэгдэлгүй хүний нэр байхгүй байна. Тодорхой ажил гүйцэтгээд хэвийн хийж байгаа хүний мэдээлэл харагдаж байх ёстой. Тэгэхээр нийт байгаа бичиг болон үлдэгдэл бичгийн тоог гаргаж танилцуулж байх/ ТЗУХ “ABLE” программ ашиглалтын мэдээллийг гүйцэт гаргаж Тамгын даргад танилцуулдаг болсон.
6. Үнэлдэг системийг боловсронгуй болгож томъёо гаргах хэрэгтэй байна. Сургуулийн сурагчдын тоо 11 онооны дундаж тоо хоорондоо уялдсан байх ёстой. БСУГ-тай ярилцах, тэдний боддог аргачлалтай танилцах. ХШҮДАХ үүргийн биелэлт ирүүлээгүй.

ТАНИЛЦСАН:

ЗАСАГ ДАРГА С.НАСАНБАТ

ХЯНАСАН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН ДАРГА П.БАЯРСАЙХАН

НЭГТГЭСЭН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Я.ГЭРЭЛСҮХ