Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

2018.10.15-ны өдрийн шуурхай хурлын биелэлт

2022.10.02
74 үзсэн

2018 ОНЫ 10 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙН

ШУУРХАЙ ХУРЛААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН ХЭРЭГЖИЛТ

2018 оны 10 дугаар сарын19 № 32 Дархан-Уул аймаг

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах эзэн Хэрэгжилт
1. Зам тээврийн осол 10 гарсан гэж байна. Хаана гарч байгааг тодруулан зохих зохицуулагчийг байлгах хэрэгтэй байна. ХЭЗХ Аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Х.Алтанхуяг, Замын цагдаагийн тасгийн дарга хошууч Б.Хурц нарыг дуудан уулзаж Засаг даргын орлогч А.Түвшинбатын өгсөн үүрэг даалгаврын талаар танилцуулж 380, DBS-ын замын уулзварын гэрлэн дохио ажиллагаанд оруулсан хошууч Б. Хурц Дархан сумын Засаг дарга Л.Азжаргалтай уулзахаар боллоо.
2. Азийн сангийн Баярмаатай холбогдож мэдээлэл нэмж аваарай. 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ирж уулзах боломжтой байна гэсэн. Хотын баяртай давхцаж байгаа тул саналыг нь аваад 10.00 цагт уулзахаар болсон. Уулзалтанд оролцох бүрэлдэхүүнээ эртхэн тодорхой болгох ХОХБТХ Уулзалт 2018.10.17-ны өдөр зохион байгуулагдсан. Уулзалтанд Засаг даргын орлогч Т.Ганболд, ГХБХБГ-ын дарга Д.Ганбаяр, БОАЖГ-ын дарга П.Энх-Амгалан нар оролцсон.
3. Мэргэжлийн хяналтын газарт чиглэл өгөөд шатахуун түгээх станцуудад аюулгүй ажиллагааны шалгалт хийх стандартыг мөрдөж ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих хэрэгтэй байна. Шатахуун түгээх станцын хангалтыг хийж байгаа клонкуудыг заавал насос соруураар шатахуунаа буулгадаг байх нь мөрдөх ёстой стандарт юм байна. Энэ стандартыг хөдөөний сумдуудад мөрдөөд ажиллаж байна. Манай аймагт хангалтгүй байна. Мэргэжлийн хяналтын газарт чиглэл өгсөн.
4. Аймгийн Засаг даргын шагналаар шагнуулах хүмүүсийн нэрсийг болон “Хүндэт дэвтэрт “ бичигдэх 2 иргэний захирамжийг яаралтай гаргах ТЗУХ Аймгийн Засаг даргын шагналаар шагнуулах болон “Хүндэт дэвтэр”-т бичигдэх 2 иргэний захирамжийг гаргаж бэлэн болгосон.
5. Лабораторийн нээлт 2018.10.15-ны өдрийн 11.00 цагт болно. Аймгийн ИТХ-ын дарга, ИТХ-ын байгаль орчин экологи хяналтын хороо, Засаг дарга, ХОХБТХ-ийн дарга, МХГ, Татварын хэлтэс, БОАЖГ, ЗДТГ-ын дарга, ЦГ-ын дарга, Дархан, Хонгор, Орхон сумын Засаг дарга нар оролцоог хангаж оролцох Лабораторийн нээлтэнд 2018.10.15-ны өдрийн 11.00 цагт оролцохыг сумдын Засаг дарга болон агентлагийн дарга нарт мэдэгдсэн.
6. Тоглоомны хадгалалтанд анхаарах хэрэгтэй байна. Тоглоомны угсралтыг компани нь угсрахгүй хүн хүчээр тусална гэсэн маргаан үүсч байгаа тул гэрээгээ анхаарах. ХОХБТХ, ОНӨГ Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнгийн тоног төхөөрөмж, тоглоомыг хүлээн авч Орон нутгийн өмчийн газрын өмч хадгалах агуулах, контайнер хашаанд байршуулсан.
7. Гурван тулгуурт бодлогын баримт бичгийн төлөвлөгөө, болон ногоон хөгжлийн бодлогын асуудлыг боловсруулан Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулаад 2018.10.30-ны өдрийн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд оруулах. ХОХБТХ Засаг даргын зөвлөлийн хуралд оруулах асуудлыг боловсруулж байгаа.
8. Арт констракшн хотын ерөнхий төлөвлөгөөгөөр хэлэлцүүлэг хийх ёстой. Сумдын ИТХ-ын Төлөөлөгч болон хэлтэс агентлагийн дарга нарыг оролцуулаад төлөөлөгчдийн зөвлөгөөнийг өргөтгөж хийгээд эцсийн хэлэлцүүлгийг хийх хэрэгтэй байна. ЗГ-ын хуралдаанд оролцох тул 2018 оны 10 дугаар сардаа багтааж хэлэлцүүлгийг хийх. ОНӨГ Үүргийн биелэлт ирүүлээгүй
9. Сүрэнгийн гудамжийг аймагт өгөх саналтай байна. Орон нутгийн өмчид авч болох талаар судлах хэрэгтэй байна .

ТАНИЛЦСАН:

ЗАСАГ ДАРГА С.НАСАНБАТ

ХЯНАСАН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН ДАРГА П.БАЯРСАЙХАН

НЭГТГЭСЭН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Я.ГЭРЭЛСҮХ