Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

2019.02.22-ны өдрийн шуурхай хурлын биелэлт

2022.10.02
68 үзсэн

2019 оны 02 дугаар сарын 22                № 04                    Дархан-Уул аймаг

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах эзэн Хэрэгжилт
1. Гэрээгээр ажиллаж байгаа ачилтын компанийн мэдээллийг танилцуулж байх ХЭЗХ
2. Барилгачдын зөвлөгөөний мэдээллийг бэлдэх ХОХБТХ Барилгачдын зөвлөгөөний мэдээллийг бэлдэж, зөвлөгөөнийг 2019.02.22-ны өдөр зохион байгууллаа.
3. А3 сертификаттай хүмүүстэй уулзах төлөвлөгөөг гаргах ОНӨГ
4. Сумдууд зураг төсөвгүй тендерийн ажил байхгүй бол тендерийн ажлыг шуурхай зарлах хэрэгтэй байна. ОНӨГ болон ХОХБТХ-ээс заавар зөвлөмж авч зөвшилцөх Сумдын ЗДТГ Аймгийн ХОХБТХэлтэсээр хянуулсан 4 тендер зарлагдснаас 14-р сургуулийн дотуур байрны ор худалдан авах ажил 2 удаа зарласан боловч оролцогч ирээгүй тул шууд гэрээ байгуулахаар журмын дагууажиллаж байна. Нээлттэй зарлах 2 тендерийн ажлыг зураг төсвийн тоо хэмжээ,төсөвт өртгийг хянуулж батлуулах ажлыг зохион байгуулж байна. 3 сарын 1-ны дотор тендер зарлуулахаар төлөвлөж байна.
5. Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийн дэмжих аймгийн дэд хөтөлбөрийн талаар иргэний танхимын хэлэлцүүлэг 2019.02.20-ны өдөр болно. Оролцох бүрэлдэхүүнүүдийг сумдуудад өгсөн байгаа. Тухайлбал: малчдын төлөөлөл, тариаланчдын төлөөлөл, мал бүхий багаасаа сонгогдсон иргэдийн төлөөлөл, ногоочдын төлөөлөл, төрийн төлөөлөл гэх мэт.мал бүхий иргэдийн төлөөллийг заавал оролцуулах ХОХБТХ Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийн дэмжих аймгийн дэд хөтөлбөрт санал авах талаар иргэний танхимын хэлэлцүүлэг 2019.02.20-ны өдөр зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт Дархан сумын 1,2,3,6,15, Малчин баг зэрэг мал бүхий багуудын ИНХ-ын дарга, Тэргүүлэгчид, Засаг дарга нар, малчид, фермерүүд, тариаланч, ногоочдын төлөөлөл оролцсон.
6. Хогны үйлдвэрийн бэлтгэл ажлыг хангах ЗА
7. Ярилцлагууд хийгдэх ёстой. Хуваарийг нь гаргаж ЗДТГ-ын даргад танилцуулах, цаг үеийн болон иргэдийн гомдол гаргаад байгаа асуудлуудын талаар мэдээлэл хийх МТА “Тамгын газрын цаг” нэвтрүүлгийн хуваарийг гаргасан.

  • -“Нээлттэй төр” онлайн шууд ярилцлагад Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Эрдэнэтулга оролцож иргэдээс ирсэн гомдол хүсэлтийн дагуу мэдээлэл өгөв.
  • -Тодруулга ярилцлагад
  • 1.Орон нутгийн Өмчийн газрын дарга С.Баясгалан тендер, төсөл арга хэмжээний талаарх мэдээлэл өгөв.
  • 2.Татварын хэлтсээс автотээврийн албан татварын талаарх мэдээлэл өгөв.
8. 21 аймгийн улсын хэмжээний туршлага судлах уулзалт хэд дэх өдөр, хэнтэй уулзах вэ? Оролцох хүнээ бэлэн болгож төлөвлөгөө гаргах НБХ Төсөл судлах уулзалтын бэлтгэл ажлыг бүрэн хангаж 2019.02.23-ны өдөр зохион байгууллаа.
9. Футзалны тэмцээний бэлтгэлийг сайн хангах Тэмцээний үеэр аюулгүй байдлыг хангаж эмч ажиллуулах, тэмцээнд оролцогчдын дотуур байрны асуудлыг бүрэн шийдвэрлэсэн.
10. Гүйцэтгэлийн гэрээний төслийг авах хугацаа 2019.02.18-ны дуусч байна. Агентлагуудаасаа өнөөдрийн дотор авч дуусгах ТЗУХ Журам батлагдаж ирээгүй тул гүйцэтгэлийн гэрээний төслүүдийг хянаад буцаасан.
11. 2020 оны хөрөнгө оруулалтын ажлын хэсгийг ахлах, хөрөнгө оруулалтын журмын саналыг сумдуудаас авч хугацаанд нь явуулах, саналаа хөрөнгө оруулалттайгаа уялдуулах хэрэгтэй байна ХОХБТХ
12. Хашаажуулах саналаа шинэчлээд яаралтай өгөх Хонгор сумын ЗДТГ Газар тариалангийн талбайг хашаажуулах төслийн талбайн га-г нэмэгдүүлэх зураг гаргуулахаар ГХБХБГ-т саналаа 2019.02.20-ны өдөр хүргүүлсэн.
13. Спорт заалны ашиглалтын журмыг шинэчлэх НҮА Воллейболын секц нь 7 хоногийн хагас, бүтэн сайн өдрийн 09.00-12.00, ширээний теннисний клуб нь 13.00-16.00 цаг хүртэл ЗДТГ-ын НҮА-тай гэрээтэй бэлтгэл хичээллэдэг. Ширээний теннисний клубын багш Завьмөнхтэй заал ашиглалтын талаар зөвлөлдэх гэсэн боловч Япон улс руу 1 сарын хугацаатайявсан тул гэрээ шинэчлэх талаар зөвлөлдөж чадсангүй.
14. Сум хөгжүүлэх сангийн мэдээллийг иргэдэд өгөх Дархан сум
15. Дахин төлөвлөлтийн гэрээ, дээд хорих ангитай 4 дүгээр сургуулийнөргөтгөлийг барих ажлын гэрээг хийх Цэргийн штабын дарга хурандаа Б.Болдбаатар
16. Дутуу гэрээг гүйцээх, гэрээг хугацаандаа өгсөн, хугацаа хоцроосон эсэх талаар товьёог хийж надад танилцуулах ХОХБТХ

ХЯНАСАН:ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА П.БАЯРСАЙХАН

НЭГТГЭСЭН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Я.ГЭРЭЛСҮХ