Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

2019.03.04-ний өдрийн шуурхай хурлын биелэлт

2022.10.02
56 үзсэн

2019 оны 03 дугаар сарын 04                            № 06                                      Дархан-Уул аймаг

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах эзэн Хэрэгжилт
1. Улсын Их Хурлын гишүүдийн иргэдтэй уулзах уулзалтыг тодруулж хуваарь гаргаж танилцуулах ТЗУХ УИХ-ын гишүүд одоогийн байдлаар гадаадад томилолттой байгаа тул 03 дугаар сард уулзах боломжгүй 2019 оны 04 дүгээр сараас эхэлж иргэдтэй уулзах болно гэдэг мэдээллийг туслахуудтай нь холбогдож авсан.
2. Мэдээлэл технологийн алба ЗДТГ-ыг төрийн холбооны сүлжээнд холбох ажлыг судална. Төрийн байгууллагууд төрийн холбооны нэгдсэн сүлжээнд холбогдсоноор мэдээллийн аюулгүй байдал нууцлагдана. Энэ чиглэлэээр манай аймагт төрийн холбооны сүлжээг мэдээлэл холбооны сүлжээ компани хариуцдаг. Ерөнхий инженер нь төрийн нууцтай холбоотой тусгай гэрээгээр хүлээсэн чиг үүрэгтэй байдаг. Тиймээс ерөнхий инженертэй уулзаад энэ чиглэлээр ямар боломж байна яаж холбогдохуутехникийн өгөгдөл нөхцөлүүдийг авах хэрэгтэй байна МТА Мэдээлэл холбооны сүлжээ ХК-д төрийн нэгдсэн сүлжээний зураглалыг гаргаж өгөх хүсэлтийг тавьсан. Монголын цахилгаан холбоо ХХК-тай харилцан тохиролцож сүлжээний завсар үйлчилгээг хийлгүүлэхээр төлөвлөж байна.
3. Цахим гарын үсгийн хуулийн хэрэгжилтийг дижитал шилжилтийн хүрээнд хийхээр болж байгаа тул холбогдох төсөв хөрөнгийг төсөвлөж танилцуулах МТА Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын тушаалаар “Дижитал шилжилтийг хэрэгжүүлэх ажлын хэсэг”–ээс манай аймагт өгсөн зөвлөмжийн дагуу тоон гарын үсгийн төхөөрөмж авах саналыг Monpass болон Tridum ХХК-иудад тавиад байна. Төсвийн санал ирэнгүүт танилцуулна. Тоон гарын үсэг нэвтрүүлэх гэрчилгээг Үндэсний дата төвөөс үнэ төлбөргүй нийлүүлнэ. Бүрдүүлэх бичиг баримтад Төрийн байгууллагын бүртгэлийн ажилтнаар гэрээ байгуулан ажиллах ажилтан нь 5.1 болон 5.2-д заасан баримт бичгүүдийг бүрдүүлэх ба бусад тоон гэрчилгээ хүсэгч ажилтнууд нь зөвхөн 5.2-д заагдсан баримт бичгүүдийг бүрдүүлнэ.
5.1 Төрийн байгууллагын бүртгэлийн ажилтны бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн байгууллагын албан бичиг /Бүртгэлийн ажилтнаар томилсон тухай/
  • Бүртгэлийн ажилтны “Тоон гарын үсэг олгоход хамтран ажиллах гэрээ” /Энэхүү гэрээ БН-ийн системд бүртгүүлсний дараа системээс бүртгэгдсэн цахим шуудан руу илгээгдэнэ./

5.2 Төрийн байгууллагын албан хаагч /тоон гарын үсэг эзэмшигч/ -ийн бүрдүүлэх баримт бичиг:

  • Тоон гарын үсэг олгох албан хаагчдын жагсаалт бүхий албан бичиг. Албан бичиг нь дараах мэдээллийг агуулсан байна. Үүнд:

oАжилтнуудын нэрсийн жагсаалт

oАжилтнуудын регистрийн дугаарын мэдээлэл

oАжилтнуудын албан тушаалын мэдээлэл

oАжилтнуудын цахим шуудангийн мэдээлэл

  • Төрийн албан хаагч бүр:

oТоон гарын үсэг эзэмших гэрээ

oТоон гарын үсгийн гэрчилгээ эзэмшихийг хүссэн өргөдөл

oИргэний үнэмлэхний хуулбар

oАжилд томилсон тушаалын хуулбар

Тоон гарын үсгийн гэрчилгээнд хэвлэгдэх мэдээлэл

Төрийн албан хаагчийн тоон гарын үсгийн гэрчилгээнд дараах мэдээллүүд хэвлэгдэнэ. Үүнд:

  • Овог
  • Нэр
  • Албан тушаал
  • Газар, хэлтсийн нэр
  • Байгууллагын нэр
  • Цахим шуудангийн хаяг /төрийн албан хаагчийн/
4. Хөгжлийн бэрхшээлтэй одой хүнийг ажиллуулах ёстой хуулийн заалт байгаа, энэ хуулийн хэрэгжилт манай аймагт хангалтгүй байгаа.25-аас дээш ажиллагсадтай томоохон ААНБ-ын судалгааг гаргаж хуулийн хэрэгжилтийг хангуулах тал дээр НБХ хариуцах НБХ Хөдөлмөрийн тухай хуулийн 111-р заалтын дагуухөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаж ажиллаагүй 42 аж ахуй нэгж байгууллага, үүнээс төрийн өмчийн 12, хувийн хэвшлийн 30 байгууллага байна. 100-аас дээш ажилтантай байгууллагуудыг дурьдвал Дулаан шарын гол ХХК, ОБГ, ЦГ, Эрэл цемент, Дархан Минж ХХК, УГТЭШХ зэрэг байна.
5. Үйлчилгээний газрууд и-баримт өгдөггүй гэсэн гомдлууд их байна. Үйлчилгээний газруудын эрх зүйн хэм хэмжээг тогтоосон акт гаргах боломж байгаа эсэхийг судлах, эрх зүйн баримт бичигтэй болж журамлах шаардлагатай байна. Үйлчилгээний газруудын жагсаалтыг гаргаж өгөх. Чиглэл чиглэлийнх нь дагуу ажлын хэсэг томилоод захирамжийн төсөл боловсруулах ХОХБХ Ахуйн үйлчилгээний газруудын судалгааг гаргасан. Захирамжийн төслийг боловсруулж байна.
6. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр БНСУ-д албан ажлаар ажиллаж байгаа. Тус улсынПучён хотын орон нутгийн удирдлагуудтай уулзаад манай аймагт 5 иж бүрэн тоноглогдсон түргэний автомашин бэлэглүүлэх боломжтой байна гэсэн. Автомашиныг татаж ирж байгаа зардлын асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Замын үүдээс Дархан-Уул аймагт татах зардлыг сумд хариуцах хэрэгтэй байна. Зардлын тооцоо 5 сая төгрөгний тооцоо байгаа тул сумдын Засаг дарга нар тодотголдоо суулгаж өгөхийг үүрэг болгож байна. Сумдын эрүүл мэндийн төвд түргэний автомашиныг өгөх болно. Сумдын ЗДТГ
7. Спорт цогцолборын ашиглалтын өмнөх захиргааныхныг дуудаж уулзах, өрөө тасалгааны хуваарилалт болон бусад асуудлууд дээр урьдчилсан байдлаар уулзалт хийх НБХ “Нэмбар” ХХК-ийн захирал О.Нэмэхболд, “Идеал групп” ХХК-ийн захирал н.Мижиддорж нарт Спорт цогцолборын 2019 онд хийгдэх ажлын хуваарь болон өөрчлөлтийн зургийг актаар хүлээлцэх тухай Засаг даргын орлогч Т.Ганболдын 2019.03.05-ны өдрийн 1-10/151, 1-10-152 дугаар албан бичгийг хүргүүлсэн.
8. Шинээр ашиглалтанд орсон цэцэрлэгт8 дугаар багаас гадна ойр орчмын багаас хүүхдийн судалгааг авч хамруулах. Бүтэн цэцэрлэгийн төсвөөр ажиллуулж байгаа тул хамрах хүрээг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Шинээр ашиглалтанд орсон цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн судалгааг нэгтгэн ажиллаж байна.

ХЯНАСАН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА П.БАЯРСАЙХАН

НЭГТГЭСЭН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Я.ГЭРЭЛСҮХ