Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

2019.03.11-ний өдрийн шуурхай хурлын биелэлт

2022.10.02
68 үзсэн

2019 оны 03 дугаар сарын 11                                           № 07                                            Дархан-Уул аймаг

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах эзэн Хэрэгжилт
1. БСШУСЯ-ны сайдтай 2019.03.13-ны өдөр уулзах уулзалтын цаг авах ажлыг зохион байгуулах НБХ БСШУС-ын сайдын туслахтай холбогдон 3 сарын 13-ны өдөр аймгийн Засаг дарга уулзах тухай мэдэгдсэн. Хөдөө орон нутгаас аймгийн Засаг дарга нар ирэх үед сайд уулзах цаг гаргаж байгааг мэдэгдсэн.
2. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлтэс, агентлагийн дарга, сумдын Засаг дарга нар өөрсдийн чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаараа тодорхой мэдээлэл өгч хуваарийн дагуу оролцох МТА Аймгийн Засаг даргын баталсан хуваарийн дагуу аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд Тамгын газрын цаг нэвтрүүлэгт оролцлоо.
3. 2019.03.14-ний өдрийн Ёслолын өргөөний нээлтийн арга хэмжээг өндөр хэмжээнд зохион байгуулах НБХ “Гэр бүлийн ёслол хүндэтгэлийн өргөө”-ний нээлтийг хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгуулсан.
4. ГБХЗХГ-аас 2019 оныг “Хүүхэд Гэр бүлийн хөгжлийн жил” болгон зарласан. Гэтэл манай аймгийн бага насны охидын жирэмслэлт улсын хэмжээнд 3-т жагсагдаж байна. ЭМГ-аас зарласан НҮБ-ын хүн амын сангийн хөндлөнгийн судалгаагаар гэр бүлийн хүчирхийллээр Дархан-Уул аймаг 1-т бичигдэж байна. Тиймээс бодитой ажлуудыг НБХ-тэй хамтраад сум орон нутагтаа хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөндөө тусгах шаардлагатай байна. Бага насны охидын жирэмслэлтээр 3-т орж байгаа бол тэрхүү судалгааг гаргах ЭМГ-тай хамтарч гаргах, тэрхүү судалгааг НҮБ-ын хүн амын сангаас авч мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Б.Азжаргал дарга баг хороогоор нь дамжуулаад бодитой ажил зохиох шаардлагатай байна “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчлийг бууруулах, таслан зогсоох зорилгоор тоон мэдээлэл, статистик үзүүлэлтэд тулгуурлан гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргийг бууруулах, таслан зогсоох нөлөөллийн ажлыг зохион байгуулах ажлын чиглэлийг хүргүүлэх тухай албан бичгийг Дархан, Шарын гол, Хонгор, Орхон сумдын Засаг дарга нартхүргүүлсэн.
5. Зарим ААНБ-ууд бүх төсөл хөтөлбөрт хамрагдсан байна. Тиймээс судалгааг, хөтөлбөр, сан тус бүрээр нь гаргаж танилцуулах ХОХБТХ

ХЯНАСАН:ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА П.БАЯРСАЙХАН

НЭГТГЭСЭН:ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫНХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭНЯ.ГЭРЭЛСҮХ