Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

2019.03.25-ны өдрийн шуурхай хурлын биелэлт

2024.06.04
68 үзсэн

2019 оны 03 дугаар сарын 25                 № 09                             Дархан-Уул аймаг

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах эзэн Хэрэгжилт
1 Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг гаргаж энэ 7 хоногт ЗГХЭГ-т хүргүүлэх ТЗУХ Үүргийн биелэлтийг сумдын ЗДТГ, агентлагуудаас авч нэгтгэн ХШҮДАХ-т хүргүүлсэн
2 3 дугаар сарын 29-ний өдөр Хонгор сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал хуралдана. Хурлаар Хар бэлчир дэх 25 га газрыг шийдээрэй. Засгийн газраас 2018 онд Дархан-Уул аймгийг эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг болгон зарласан. Засгийн газраасаа тогтоолтой байхад яагаад газрын асуудлыг шийддэггүй юм бэ? Хонгор сумын нутаг дэвсгэрт Төмөрлөгийн үйлдвэрийн орчим, уурхай орчимд хэний хэний зөвшөөрөлтэй газар олгосон бэ? Төрийн ажил хийх гэхээр атар газар эзэмших хууль яригдаад байдаг. Газрын тооллогыг хэн, хэзээ, ямар ажлын хэсэг тоолсон юм? Тайлан нь хаана байна? Хонгор сум 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Хонгор сумын ИТХ-ын12 дугаар хурлаар Хар бэлчирийн хөндий дэх 25 га газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган шийдвэрлэсэн. Тус газрыг аймгийн ЗДТГ-т эзэмшүүлэхээр Хонгор сумын Засаг даргын захирамж гарсан. Газрын тооллогыг дахин зохион байгуулах ажлын хэсгийг томилох захирамжийн төслийг боловсруулсан. Хэрэгжүүлэхээр үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаад байна.
3 Ой хээрийн түймрийн асуудал ихэслээ. Өнөөдөр БОАЖГ, МХГ, ОБГ-ын холбогдох албан тушаалтнуудтай уулзая. Хөрөнгийн асуудлыг шийдвэрлэнэ. /СТСХ, БОАЖГ, ОБГ/ Байгаль орчин нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас ойн түймэрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 3,8 сая төгрөгийн санхүүжилтийн өгч төлбөр тооцоог гүйцэтгэсэн болно. Онцгой байдлын газар цахилгааны эх үүсдэр худалдан авахад 133,5 сая төгрөгийн санхүүжилтийг ОНХО-ын зардлаас олгож төлбөр тооцоог хийж гүйцэтгэсэн. Ойн хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө, төсвийг боловсруулан аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболдоор батлуулсан.Төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байна.
4 Байгаль орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийг илрүүлэх ажилд Засаг даргын нөөц хөрөнгөөс мөнгө гаргана. Өнгөрсөн жилд нилээн хэдэн ажил хийгдсэн. Цагдаагийн газар, МХГ БОАЖГ шалгалтын төлөвлөгөө гаргаж танилцуулаарай. Хөрөнгийг шийдэх боломжтой. /БОАЖГ, МХГ, ЦГ/ Байгаль орчныгнөхөн сэргээх арга хэмжээний зардлаас7,6 сая төгрөгийн санхүүжилтийг олгохоор төлөвлөгдсөн. Шалгалтын ажлын төлөвлөгөөг, төсвийн хамт боловсруулж аймгийн ЗД-ын орлогч Т.Ганболдоор батлуулахаар хүргүүлсэн.
5 Улаанбаатар дахь ажлын хэсэг удирдамжгүй байна. Хэн нь юу хийхээ мэдэхгүй. НААҮГ, ЗАА нь уялдаж ажиллах шаардлагатай байна. Томилолтын зардал ихэссэн. Томилолтын гүйцэтгэлд хяналт тавиарай. /Ч.Энхбат/ ТЗУХ ТЗУХ-ийн хүний нөөц хариуцсан мэргэжилтэн томилолтын асуудлаар хяналт тавин ажиллаж байна. 03 дугаар сарын 29-ний өдрийн Тамгын газрын ажилчдын мэдээллийн цаг дээр томилолтын асуудлаар мэдээлэл хийж цаашид анхаарах асуудлаар чиглэл өгсөн.
6 Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс өгөгдсөн үүрэг хангалтгүй биелүүлж байна. УГТЭШХ-тэй хамтраад хөрсний шинжилгээ хийлгэх гээд 20 хонолоо. Захирал нь ОХУ явсан гэсэн. Би холбогдох гээд чадаагүй. Оросуудад удахгүй явуулна гээд хэлээд 20 гаруй хонолоо. Технологийн нарийн юм байдаг байх аа. Гэхдээ уул уурхайн салбарынхан газар хуулалтаа хийгээд явж байна. Шийдвэрлэх ёстой ажлаа шийдвэрлээд яваарай. Шийдвэрлэх боломжгүй бол эргээд мэдэгддэг баймаар байна. /ХОХБТХ/ Тухайн байршилд малын тэжээлийн ургамал тарьж болох талаар зөвлөмж ирсэн. Албан бичгийг аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболдод танилцуулсан.
7 Ашиглалтын өмнөх захиргаа байгуулагдсан. 7 цэцэрлэг дээр хэд нь энэ онд ашиглалтад орох вэ? Тоглоом нь хэд хэрэгтэй вэ? Зөөлөн эдлэл нь төсөвтөө суусан уу? Суугаагүй бол одооноос суулгуулах ажлаа хөөцөлдье. Жагсаалтаа авч орж ирээд надад танилцуулаарай. Биеийн тамир, спортын газар хэд хэдэн тэмцээн зохион байгуулна. Төсөв дээр дэмжлэг үзүүлээч гээд Батлав дарга явж байна. Үүнийг нь хэлтэс нь мэдээлээд нэгтгээд урьдчилаад оруулж ирдэг баймаар байна. /НБХ/ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны санхүү, хөрөнгө оруулалтын газарт 2019 онд шинээр ашиглалтад орох болон ажиллаж буй СӨББ-дад шаардлагатай 4 төрөл, 76 нэр бүхий хэрэгсэл, ЕБС, соёлын байгууллагуудад шаардлагатай 2 төрөл, 23 нэр бүхий тоног төхөөрөмжийн жагсаалтыг хүргүүлсэн.
8 Эмнэлгийн үйлчилгээний чанар хүртээмж муу байна. Гэнэтийн шалгалт зохион байгуулах шаардлагатай байна. Өглөө ирээд 10 гаруй хүний оочир тараагаад багаж дууссан гэсэн шалтгаанаар үйлчилгээ үзүүлэхгүй байна гэж иргэд гомдол гаргасан. Би иргэний нэрийг нь хэлж болно. Гэхдээ өвчтэй хүнийг нэрийг энд дурдаад хэрэггүй биз. Энэ бол бодит явдал. 7037-1212 утсаар эмнэлгийн үйлчилгээтэй холбоотой гомдлоо аваад жагсаалт гарга. Бодитой шүүмжлэлд хариуцлага тооцох хэрэгтэй. /НБХ/ Эмнэлгийн үйлчилгээний чанар хүртээмж, иргэдийн санал хүсэлтийг судлах ажлын хэсэг байгуулахаар төлөвлөж байна
9 Хогны асуудал дээр анхаарлаа хандуулах. Дархан сум ажлын хэсэг байгуулаад Захирагчийн ажлын алба, НААҮГ-аас хүн оруулаад хогны асуудал дээр ажилламаар байна. /Дархан сум/ Хог хаягдал, ой хээрийн түймэр, болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Дархан сумын Засаг даргын албан даалгавар гаргаж хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна. Албан даалгаврын хуулбарыг Дархан сумын 18 багт болон Дархан суманд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн. Явцын талаар мэдээллийг 4 дугаар сарын 3-ны өдрийн дотор ирүүлэх үүрэг даалгаврыг өгөөд байна.
10 Орхон суманд хугацаа болоогүй 119 өргөдөл байна гэж Б.Алтансарнай дарга хэллээ. Тайлбар өгнө үү. Сумын хэмжээнд арай өндөр үзүүлэлт байна. Өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдэгдэхгүй бол шийдвэрлэх, харьяалах газарт нь шилжүүлээд иргэнд нь эргээд мэдэгддэг баймаар байна. /Орхон сум/ Тайлант хугацаанд нийт 220 өргөдөл, хүсэлт ирснээс 162 өргөдөл хүсэлтийг шийдвэрлэж, 58 өргөдлийн шийдвэрлэх хугацаа болоогүй судлагдаж байна. Тайлант хугацаанд газартай холбоотой 53 өргөдлийг шийдвэрлэлээ. Үүнд: гэр бүлийн хэрэгцээний газар 19 иргэнд, 1,33 га газрыг өмчлөлд олгож 24 иргэний эзэмшлийн гэрчилгээний хугацаа сунгах, 9 иргэний эзэмших, эрх шилжүүлэх, 1 иргэнд 0,7 га газрыг эзэмшилд олголоо. Мөн ажил хүссэн 5 өргөдөл хүлээн авч, 3 иргэнийг төсвийн байгууллагад мэргэжлийн дагуу ажил олгож, тусламж дэмжлэг хүссэн 1 өргөдлийн дагуу 100,0 мянган төгрөгийн буцалтгүй тусламж олгож, өвс тэжээллийн дэмжлэг хүссэн 41 иргэнд 1420 боодол өвс олгож хуулийн хугацаанд өргөдлийг шийдвэрлэлээ. Сумын хэмжээнд газартай холбоотой өргөдлийг 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 4 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд авч эхэлсэн бөгөөд баримт бичгүүд судлагдаж байна.
11 Санхүү, төрийн сангийн хэлтэс орлогын мэдүүлэг 79 хувьтай байна гэж мэдээллэлээ. Татварын хэлтсийн дарга өөр мэдээлэл өгсөн. Орлого давсан, орон нутгийн төсвийн орлогууд давж яваа, өссөн дүнгээр 1 тэрбум гаруй төгрөг давуулан биелүүлж байгаа гэж мэдээллэсэн. Танай СТСХ Сангийн яам талдаа сайн нэртэй. Аймагтаа ийм ч юм болохгүй гээд чангалаад байдаг. Гэтэл яаман дээр очихоор ганц өртэй, өр нь хуримтлагдсан аймаг болдог. Анхаараарай. Санхүүжилтийг гацаахгүй байх тал дээр анхаарч ажиллаарай. /СТСХ/

Татварын орлогын төлөвлөгөө 3 сарын 29 ний байдлаар өссөн дүнгээр 90,8 хувьтай буюу 563,1 сая төгрөгөөр дутуу байна. 2019 оны эхний улиралын байдлаар батлагдсан төсвийн дагуу санхүүжилтийг хөнгөн шуурхай чирэгдэлгүй олгож байна.

12 П.Батсүх ээжийгээ үзүүлэх гээд чөлөө аваад явсан. М.Энхбаяр ахлах мэргэжилтэн та доод агентлагуудынхаа ажил үүрэгт анхаарал хандуулмаар байна. ХХААГ, Дархан орон нутгийн зам, тээвэр ОНӨААТҮГ-уудын мэдээллийг танилцуулахгүй байна. Монгол малын удмын сантай уулзалт зохион байгуулмаар байна. 100 үнээний хээлтүүлгээ яаж хийх юм бэ? Мэргэжлийн байгууллагууд нь саналаа оруулж ирээч. ХОХБТХ ХХААГ, ДОНЗТ ОНӨААТҮГ-ын мэдээлэл тайланг хүлээн авсан.Малын удмын сангийн үндэсний төвийн даргатай уулзалт хийхээр холбоо барьсан ч энэ 7 хоногт Яаманд уулзалттай тул боломжгүй тухай хариу ирүүлсэн. Ирэх 7 хоногт уулзалт зохион байгуулахаар тохирсон.

ХЯНАСАН:ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА П.БАЯРСАЙХАН

НЭГТГЭСЭН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Ц.БОЛОРТУУЛ