Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2020 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХИЙСЭН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТАНИЛЦУУЛГА

2024.06.04
78 үзсэн

“Дархан-Уул аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, хүрсэн түвшинг тусгагдсан зорилт, арга хэмжээний зорилтот түвшин, үр дүнгийн үзүүлэлттэй харьцуулан үр дүнг үнэлэх, зөвлөмж гаргах, удирдлагыг үнэн зөв, бодит мэдээллээр хангах, зорилт, арга хэмжээг бүрэн биелүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үр дүнгийн үнэлгээ хийхдээ Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ыг удирдлага болгов.

Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсээс нэгтгэж ирүүлсэн тайланд хяналт-шинжилгээ хийж, “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-д үндэслэн гүйцэтгэв.

Зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг үнэлэхдээ “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 6 дугаар бүлгийн 6.4 дахь заалтын дагуу гүйцэтгэлийн үр дүнг хүрэх түвшин буюу тавьсан зорилтод харьцуулан хувиар тооцож гаргалаа.