Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх шалгуур үзүүлэлт, аргачлалын бодит үр дүн

2024.06.04
118 үзсэн

Дархан-Уул аймгийн хувьд нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дүнд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны А/445 дугаар захирамжаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх шалгуур үзүүлэлт, аргачлал”, мөн аймгийн Засаг даргын 2018 оны 01-А/94 дүгээр захирамжаар (9 дүгээр бүлэг. Хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнг хэрэгжүүлэх; 10 дугаар бүлэг. Хариуцлага.) нэмэлт өөрчлөлт оруулсан (139 шалгуур үзүүлэлт, 3284 оноо) аргачлалаар хяналт-шинжилгээ хийж байна. Энэхүү аргачлал, түүнд тусгасан 73 шалгуур үзүүлэлтээр орон нутгийн байгууллагуудыг хяналт-шинжилгээ, үнэлгээ хийн дүгнэж байгаа нь хяналт-шинжилгээний үр дүнгээр 4 сум, 29 агентлаг ( орон нутгийн өмчит газруудыг оруулаад) –уудын үйл ажиллагааны үр дүн нь:

2016 онд 76.28% буюу 3.81 оноо ( ерөнхий үнэлгээ 86.34%, 4.32 оноо)-гоор,

2017 онд 86.79% буюу 4.34 оноо ( ерөнхий үнэлгээ 93.85%, 4.69 оноо)-гоор,

2018 онд 81.50% буюу 4.08 оноо ( ерөнхий үнэлгээ 92.00%, 4.60 оноо)-гоор,

2019 онд 91.22% буюу 4.56 оноо ( ерөнхий үнэлгээ 93.54%, 4.68 оноо)-гоор,

2020 онд 91.08% буюу 4.55 оноогоор тус тус үнэлэгдсэн байна.

Дээд байгууллагаас хяналт-шинжилгээний чиглэлээр гарсан эрх зүйн баримт бичгийг үндэслэн орон нутгийн онцлогт тохируулан шалгуур үзүүлэлт боловсруулан хэрэгжилтийг нагуулан ажилласан нь тодорхой үр дүнд хүрснийг дээрх оноо, үнэлгээний дүнгүүд харуулж байна.

Дархан-Уул аймгийн хувьд орон нутгийн онцлогт тохирсон, нарийвчилсан аргачлалыг хэрэглэж хяналт-шинжилгээ, үнэлгээг хэрэгжүүлж байгаа боловч бусад аймаг, сумдад энэ мэт тусгайлсан аргачлалгүй байх ч тохиолдол түгээмэл байна.