Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

2018.04.30-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэл

2022.09.02
61 үзсэн

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙ ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

2018 оны 04 дугаар сарын 30 № 14 Дархан-Уул аймаг

Аймгийн Засаг даргын Шуурхай хурал 2018 оны 04 дугаар сарын 30-ны өдрийн 08 цаг 00 минутад аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд хуралдав. Хуралдааныг аймгийнЗасаг дарга С.Насанбат удирдаж, хуралд нийт 22 гишүүд оролцож хуралдааны ирц 91,6 хувьтай байв. Гишүүдийн ирцийн бүртгэлийг хавсаргав.

  • ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
  • 1.Хэлтэс, агентлагийн дарга нар 7 хоногийн ажлын тайлан, холбогдох шуурхай мэдээ, мэдээллийг танилцуулах, өмнөх шуурхай хурлаас өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаарх мэдээ, тайланг танилцуулах.

ХУРАЛДААНААС ӨГӨГДСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР:

Аймгийн Засаг дарга С.Насанбат:

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах эзэн
  • 1.
Томоохон аж ахуй нэгж байгууллагууд ойр орчмынхоо 50 м дотор хогийн саваа хийж байршуулахгүй байна. Захирагчийн албаны дарга үүрэгжүүлж хэрэгжүүлэхгүй байна. Хууль эрх зүйн хэлтэс холбогдох хуулийн зөвлөгөө өгөх хэрэгтэй байна. Захирагчийн алба Хууль эрх зүйн хэлтэс
2. ХОХБТХ-ийн дарга ОНӨГ-ын даргын ажлыг солилцох хэрэгтэй байна. Төрийн захиргааны, удирдлагын хэлтэс
3. Малчин багийн тохижилтын ажлыг 2019 оноос цогцоор нь шийдэж одооноос зураг төсвийг нь хийх, аймгийн ЗДТГазар ИТХ-тай ярилцаад саналыг нь нэгтгэж аваад одооноос ажиллах хэрэгтэй байна. ХОХБТХ
4. Арихинаас 15 иргэнийг гаргахаар эмчилгээнд явуулсан. Одоо эдгээр иргэдийн нийгэмших асуудлыг шийдэж өгөх, Орхон сумын удирдлагууд газрын асуудлыг нь шийдэж өгөөд төсөл хөтөлбөртөө хамруулах шаардлагатай байна. Хууль эрх зүйн хэлтэс Орхон сумын ЗДТГ
5. Мэргэжлийн хяналтын газар цаг агаар дулаарч байгаатай холбоотой төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус үзлэгээр хүнсний захуудаар бараа бүтээгдэхүүний цаг хугацаа, хадгалалтанд хяналт тавих, мөн улирлын шинжтэй аж ахуй нэгж байгууллагуудын ажил эхэлж байгаа тул хяналт шалгалтын ажлаар энэ 7 хоногт үйлдвэрийн бүсээр ажиллах хэрэгтэй байна. Маш их хэмжээний ус үйлдвэрийн бүсэд үнэ төлбөргүй ашиглагдаж байна. Мэргэжлийн хяналтын газар
6. Ерөнхий сайдыг ирэхэд тулгамдаж байгаа санал, хүсэлтээ ЗА, НААҮГазар нэгтгэж ирүүлэх хэрэгтэй байна. Тухайлбал: Дархан-Улаанбаатарын замын асуудал, ЗА-нд цэвэр усны шугам асар ихээр хагарч байгаа, мөн үйлвэржилтийн бодлогын хүрээнд ямар асуудлаа оруулах гэх мэт тулгамдсан асуудлаа тоймлоод Засаг даргатай эцэслэж тохирох хэрэгтэй байна. Захирагчийн алба НААҮГ ХОХБТХ

Хурал 09 цаг 20 минутад дуусав.

ТАНИЛЦСАН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН ДАРГА П.БАЯРСАЙХАН

ТЭМДЭГЛЭЛ ХӨТӨЛСӨН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Я.ГЭРЭЛСҮХ