Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

2018.05.14-ний өдрийн шуурхай хурлын тэмдэглэл

2022.10.02
82 үзсэн

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙ ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

2018 оны 05 дугаар сарын 14 № 16 Дархан-Уул аймаг

Аймгийн Засаг даргын Шуурхай хурал 2018 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 08 цаг 00 минутад аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд хуралдав. Хуралдааныг аймгийнЗасаг дарга С.Насанбат удирдаж, хуралд нийт 22 гишүүд оролцож хуралдааны ирц 87.5 хувьтай байв. Гишүүдийн ирцийн бүртгэлийг хавсаргав.

  • ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
  • 1.Хэлтэс, агентлагийн дарга нар 7 хоногийн ажлын тайлан, холбогдох шуурхай мэдээ, мэдээллийг танилцуулах, өмнөх шуурхай хурлаас өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаарх мэдээ, тайланг танилцуулах.

ХУРАЛДААНААС ӨГӨГДСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР:

 

Аймгийн Засаг дарга С.Насанбат:

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах эзэн
1. Шөнө оройн цагийн эзэнгүй олон хулгайн хэргүүд илэрсэн үү. Цагдаагийн газар
2. Төслийнхөө хуралдааныг энэ 7 хоногт хийх бэлтгэл ажлыг хангуулаачээ. Хоёр дахь гурав дахь өдрөөс хэтрүүлэхгүй хурлаа хийгээд урьдчилсан байдлаар бүгдэд нь мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Энэ төсөл хөтөлбөр дотор бидний бодлогоор дэмжих асуудал байгаа. Нийгмийн бодлогын хэлтэс
3. Төсвийн орлогын бүрдүүлэлт одоо цаг хугацааны хувьд боломжтой болсон. Барилгын салбарыхны үйл ажиллагаа жигдэрсэн энэ жил харьцангуй дулаан байсан тул уул уурхай эрт эхэлсэн. Тийм учраас төсвийн орлогын тасалдлыг зогсоох , төсвийн орлогыг бүрдүүлэх тал дээр Татварын алба хүн хүчээ шахаад ажиллах зайлшгүй шаардлагатай байна. Татварын хэлтэс
4. Захирагчийн алба шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж байна. Өмнөх хурал дээр хашаануудыг буулгах, ААН-үүдтэй нь уулз гэж хэлсэн. Газрыг нь хурааж авахгүй 4 хатуу цэгийн бетоныг мэргэжлийн байгууллагаар үнэ өртгөөр нь хийлгээд, бүртгэлжүүлээд барилгаа барих болохоороо хашаагаа баридаг болох ажлыг эхлүүлье гэдэг саналыг ГХБХБГ, ЗА-нд үүрэг болгон өгсөн. Өчигдөр “Бурхантын хясаат” ХХК-ийн тал хашаа нь буусан байсан. Бусад хашаанууд нь нурсан, унасан, буугаагүй хэвээрээ байсан. Дархан сум анхааралдаа авч ажиллах хэрэгтэй байна. Захирагчийн алба Дархан сум
5. Шарын голруу Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй хобоотой 2 тээврийн хэрэгсэл явж байсныг шалгах үүрэг өгсөн яасан бэ? Цагдаагийн газар
6. 2018.06.01-нээс Зарим аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн цагийг сунгаж өгч байгаа үүнд хяналт тавьж ажиллах шаардлагатай байна.

Хурал 12 цаг 00 минутад дуусав.

ТАНИЛЦСАН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН ДАРГА П.БАЯРСАЙХАН

ТЭМДЭГЛЭЛ ХӨТӨЛСӨН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Я.ГЭРЭЛСҮХ

2018 ОНЫ 05 ДУГААР САРЫН 14-НЫ ӨДРИЙН