Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

2018.05.21-ний өдрийн шуурхай хурлын тэмдэглэл

2022.10.02
86 үзсэн

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙ ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

2018 оны 05 дугаар сарын 21 № 17 Дархан-Уул аймаг

Аймгийн Засаг даргын Шуурхай хурал 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 08 цаг 00 минутад аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд хуралдав. Хуралдааныг аймгийнЗасаг даргын орлогч А.Түвшинбат удирдаж, хуралд нийт 10 гишүүд оролцож хуралдааны ирц 100 хувьтай байв. Гишүүдийн ирцийн бүртгэлийг хавсаргав.

  • ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
  • 1.Хэлтсийн дарга нар 7 хоногийн ажлын тайлан, холбогдох шуурхай мэдээ, мэдээллийг танилцуулах, өмнөх шуурхай хурлаас өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаарх мэдээ, тайланг танилцуулах.

ХУРАЛДААНААС ӨГӨГДСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР:

 

Аймгийн ЗДТГын дарга Ч.Энхбат :

 

  • Ø 2018 оны 6 дугаар сарын дундуур ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал болно. Хуралд Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт явцын талаар танилцуулах тул хэлтсийн дарга нар анхаарч ажиллах хэрэгтэй байна.
  • Ø2019 онд ОНХС-аар хийгдэх ажилд одооноос анхаарч ажиллах үүрэг даалгаврыг Засаг дарга өгсөн.
  • Ø2018 оны 5 сарын 25-нд аялал жуулчлалын форум зохион байгуулагдах тул хэлтсийн дарга нар харьяа агентлагуудаа оролцуулж идэвхитэй хамтарч ажиллах шаардлагатай. Өндөөдөр хэвлэлийн хурал хийн, тодруулга нэвтрүүлэгт оролцож форумын үйл ажиллагааг иргэдэд сурталчлан таниулах болно.
  • ØКёнги аймгийн соёлын байгууллагаас энэ зун 40 хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлчид 2 өдрийн тоглолтыг манай аймагт зохион байгуулах тул ажлын хэсэг гаргаж ажиллана. Ажлын хэсгийн ахлагчаар хэнийг томилох, дэмжлэг үзүүлээд хамтарч ажиллах хувь хүн ямар байгууллагууд байгааг тодруулах хэрэгтэй байна.

Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат:

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах эзэн
1. 1-р сургууль, Энэрэл цогцолбор сургуулийн захирлуудыг ажлаас чөлөөлөх НБХ
2. Галт зэвсгийн хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжээд эхэлсэнтэй холбоотой галт зэвсэг эзэмшигч нь сургалтанд сууж сертификаттай байх ёстой. Сургалт болох талаар мэдээллийг иргэдэд орон нутгийн телевиз, сайтуудаар сурталчлах ажлыг цагдаагийн газарт үүрэг болгож өгөх хэрэгтэй байна. ХЭЗХ Цагдаагийн газар
3. “Түр хамгаалах байр”-ны талаарх тайланг танилцуулж нэгдсэн ойлголттой болж холбогдох газарт нь хариуцуулж өгөх хэрэгтэй байна. ХЭЗХ, НБХ, ХХҮГ
4. Замын нөхөөстэй холбоотой гомдлууд гарч байна. ХОХБТХ
5. Шарын голын дотуур байрны бохирын шугамын ажилд хяналт тавьж гүйцэтгүүлэх ХОХБТХ
6. “Дархан-50” цогцолборын хойд талд Бишрэлт холдинг компани үйлчилгээний зориулалтаар авсан газартаа зориулалтыг нь өөрчлөөд 2 9 давхар орон сууц барих гэж байна. Энэ ажлыг зогсоох үүрэг өгсөн байтал ажиллаж байна. Зөвшөөрлийг нь цуцлахыг анхааруулах ХОХБТХ ГХБХБГ
7. Цэргийн штабын континертэй холбоотой гэрээг нь хийгээд мөнгийг шилжүүлэх, майхан худалдаж авсан асуудалд санхүүгийн хяналт хийх хэрэгтэй байна. Санхүүгийн акт тавихдаа гол биш санхүүгийн эрх үүргийг нь танилцуулж ойлгуулах нь чухал . Үүнтэй холбоотой аймаг орон нутгийн батлан хамгаалах ажил саатах ёсгүй. СХАА, Цэргийн штаб, НҮГ
8. Санхүүгийн хяналт, аудитын алба болон гаалийн албанаас мэдээллийг нь авч танилцуулж байх СТХС
9. Хотын ногоон байгууламжийн усжилтын системд анхаарч ажиллах хэрэгтэй . ЗА
10. “ТЭДИ” төвийн хойд талын талбайд хяналт тавих мөн ГХБХБГ-ын даргад цуцлах үүрэг өгсөн байгаа тул П.Батсүх дарга хяналт тавьж ажиллах. ХОХБТХ Дархан сумын ЗДТГ
11. Аймгийн Засаг даргын албан даалгаврын захирамж бүх агентлагуудад хүргэгдсэн эсэх, хэлтсийн дарга нар хэрэгжилтэнд онцгой анхаарч хяналт тавьж ажиллах ТЗУХ
12. Хүүхдийн баярын арга хэмжээний бэлтгэл ажлын төлөвлөгөө, хөтөлбөр, төсвийг танилцуулах НБХ
13. УИХ-ын Б.Баттөмөр гишүүний туслах Тулгатай холбогдоод Кёнги аймгийн талаар тодруулах ТЗУХ
14. Манай аймагт 6 дугаар сард Снайпер буудлагын улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана. Зэвсэгт хүчнийг залуучуудад сурталчлах сайхан арга хэмжээ болно. Ч.Энхбат дарга ажлын хэсгийг ахлаад Засаг даргын нэрэмжит цэргийн хүрээнийхээ анги нэгтгэлүүд болон цагдаа хүчний байгууллагуудаа хамруулаад тус тэмцээнийг зохион байгуулья. ЗДТГ
15. Нэгдсэн эмнэлэг иргэддээ үйлчлэх журам боловсруулж танилцуулах хэрэгтэй. НБХ

Хурал 10 цаг 00 минутад дуусав.

ТАНИЛЦСАН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН ДАРГА П.БАЯРСАЙХАН

ТЭМДЭГЛЭЛ ХӨТӨЛСӨН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Я.ГЭРЭЛСҮХ