Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

2018.06.11-ний өдрийн шуурхай хурлын тэмдэглэл

2022.10.02
84 үзсэн

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙ ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

2018 оны 06 дугаар сарын 11 № 19 Дархан-Уул аймаг

Аймгийн Засаг даргын Шуурхай хурал 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 08 цаг 00 минутад аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд хуралдав. Хуралдааныг аймгийнЗасаг даргын орлогч Т.Ганболд удирдаж, хуралд нийт 12 гишүүд оролцож хуралдааны ирц 85.7 хувьтай байв. Гишүүдийн ирцийн бүртгэлийг хавсаргав.

  • ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
  • 1.Хэлтсийн дарга нар 7 хоногийн ажлын тайлан, холбогдох шуурхай мэдээ, мэдээллийг танилцуулах, өмнөх шуурхай хурлаас өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаарх мэдээ, тайланг танилцуулах.

ХУРАЛДААНААС ӨГӨГДСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР:

 

Аймгийн ЗДТГын дарга Ч.Энхбат :

 

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах эзэн
1. Засаг даргын албан даалгаврын хэрэгжилтэнд онцгой анхаарах, 6 дугаар сарын удирдах ажилтны хуралд мэдээлэл хийнэ. Захирагчийн алба
2. 2018.06.15-ны өдрийн Засаг дарга иргэдтэй уулзах уулзалтын бэлтгэл ажлыг хангах, иргэдэд зар мэдээ өгөх ТЗУХ, МТА

Аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах эзэн
1. Цэргийн штаб команд штабын сургалтандаа онцгой анхаарч ажиллах Цэргийн штаб, ХЭЗХ
2. Засаг даргын 2018.06.15-ны өдрийн тайланд анхаарах, хэлтсүүдийн гүйцэтгэлийг сайн хянах хэрэгтэй байна. ХШҮДАХ
3. Сэтгүүлийн материалыг бэлдэж өгөх, мөн текст багатай зураг ихтэй байх хэрэгтэй. МТА
4. Түр хамгаалах байрны үйл ажиллагааны зардалхаанаас гарах, зардалд анхаарах. НБХ
5. ХААИС болон төрийн сургуулийн судалгааг авч танилцуулах.
6. Орхоны эмнэлгийн өргөтгөлийн тооцооллыг эргэж харах хэрэгтэй байна.
7. Эрчимжсэн мал аж ахуйн фермерийн аж ахуйд худгийн тендер зарлах ёстой тул техникийн тодорхойлолт бэлдэх, фермерийн аж ахуй хамтарч хийх хувийн хэвшлийг сонгон шалгаруулах тул тендерийн материал бэлдэж танилцуулах. ХОХБТХ
8. Үйлдвэр технологийн паркын төсөл П.Батсүх даргад байгаа гэсэн авч үзэхийг Засаг дарга чиглэл өгсөн тул танилцах хэрэгтэй байна.
9. 2-р баг дээр шороон замын ажил эхлээгүй байна, эхлүүлэх ажилд хяналт тавих.
10. “ОДНД” ХХК-ийн ажил зурган дээрхээсээ өөр байгаа тул анхаарах.
11. 7, 8-р багуудад замын ажил хийгдэж байгаатай холбоотой тус багууд дээр автобусны буудал, болон гэрэлтүүлэг хийх тул анхаарч ажиллах
12. Дархан-Уул аймгийн төв шугамын ажил хийж байгаа “Одкон холдинг” ХХК-д 1 бригад нэмж ажиллуулах шаардлага тавьж, ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байна . ЗА
13. Спорт цогцолбор дээврийн засварын ажил хийхэд зураг байхгүй тул зургийн асуудлыг шийдэх шаардлагатай байна. ЗА, ХОХБТХ
14. Хотын ерөнхий төлөвлөгөө, авто тээврийн мастер төлөвлөгөөг анхаарах. ХОХБТХ
15. Хугацаа хэтэрсэн гүйцэтгэгч компанитай хариуцлага тооцох
16. Замын нөхөөсний ажил гол замууд дээр хийгдэхгүй байна. Сэргэлэн даргыг дуудаж уулзах.
17. Хаягжилтыг хийх газрыг анхаарч ажиллах .
18. Эрчимжсэн мал аж ахуйн бүстэй холбоотой иргэдийн хурлын тогтоолын төслийг бичиж танилцуулах .
19. Дахин төлөвлөлтийн тендерийн ажилд “Минж проперти” шалгарсан бол гэрээ байгуулаад ажлаа эхлэх хэрэгтэй байна. ХОХБТХ, ХЭЗХ
20. УИХ-ын 3 гишүүндээ хандаад ус сувгийн 5.8 тэрбум төгрөг дээр албан бичиг хүргүүлэх. ХОХБТХ
21. УИХ-ын гишүүн Б.Баттөмөрд өөрийн тойрогт зоорийн давхрын инженерийн шугам сүлжээ, дээвэр засвар, фасад засварын ажлын төсвийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийлгүүлэх саналыг бэлдэж, танилцуулж хүргүүлэх.
22. 2019-2020 оны хөрөнгө оруулалтын ажлыг иргэдийн төлөөлөгчдийн зөвлөгөөнийг зохион байгуулж танилцуулах хэрэгтэй байна.
23. ЗДТГ-ын архиваа цахимжуулж загвар болго гэсэн тул анхаарах . ТЗУХ
24. Архивын ерөнхий газраас зөвлөн туслах шалгалт ирсэн шалгалтаар аймгийн төрийн архив, ЗДТГ-ын архив, ЭМГ-ын архив, төмөрлөгийн архивын ажилтай танилцсан. ЭМГ-ын архив хангалтгүй байсан тул албан шаардлага хүргүүл гэсэн. Аймгийн архивын тасгийн ажлыг бусад аймгаас хоцрогдолтой байна гэдгийг албан ёсоор хэлсэн. ХЭЗХ
25. – Албадан эмчилгээний хүмүүс 14 хоноод ирнэ. 11 ААН-ийн улирдлагуудтай ажлын байраар хангаж өгөх уулзалтыг хийсэн. Одоо тэр ААН-тэйгээ эргэж холбогдон ажилд авах хүнийхээ нэрийг авах хэрэгтэй байна. – Албадан эмчилгээнд явсан 15 хүнээ авахдаа буцаагаад 15 эмчилгээний хүн өгөх тул энэ ажлыг Цагдаагийн газартай мөн бичиг баримтжуулах ажлыг УБХ-тэй хамтарч ажиллах хэрэгтэй байна.
26. Гэмт хэргийн өсөлт их байгаа тул шалтгаан нөхцлийг нь тодруулах арга хэмжээ авч ажиллах.
27. Хоорондоо зөрчилдөөд байгаа хууль, дүрэм, журмын саналыг нэгтгэж танилцуулах хэрэгтэй байна. ТЗУХ
28. 2018.06.15-ны өдрийн арга хэмжээг иргэдэд мэдээллээ сайн хүргэх. МТА
29. 2018-2019 оны аймгийн өвөлжилтийн төлөвлөгөө гаргаж танилцуулах. ЗА
30. Тээврийн үйлчилгээний төвөөс санал ирсний дагуу авто засвар болон дугуй засварын газруудад шалгалт хийж цэгцлэх хэрэгтэй байна.
31. Аюултай хог хаягдал болон үйлдвэрийн хог хаягдлын асуудал ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар орох ёстой.
32. Орон сууцны конторын тооцооллыг танилцуулах
33. Шарилжгүй Дархан хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, баг, СӨХ, ААН-үүд хяналт тавих .
34. Орхоны уурын зуухын тооцоог гаргаж танилцуулах.
35. Орхоны цагдаагийн кобоныг хүчитгэж болох эсэх талаар барилгын инженер томилоод тооцоо судалгааг гаргах.
36. Статистикийн хэлтсээс гаргадаг тоо, мэдээ хуучин оны мэдээ байна. Мэдээг шинэчлэх ажилд онцгой анхаарах . СТСХ
37. Галт зэвсгийн тооллого сая хийгдсэн тул дахиж тоолох шаардлага байга юмуу.
38. ААН-дэд Е- баримтын шалгалт хийсэн мэдээллийг Татварын хэлтсийн дарга танилцуулж байсан. Тиймээс дахиж шалгалт хийх шаардлага байхгүй.
39. Шарилж устгалын ажилд ЗДТГ-ын хэлтэс, агентлагууд өөрсдийн хяналт тавих хуваарьт газруудад шаардлага хүргүүлж биелэлтийг таницуулах. ЗА
40. АТГ-аас зөвлөмж ирсэн тул онцгой анхаарч ажиллах. ХЭЗХ

ТАНИЛЦСАН:

ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Т.ГАНБОЛД

ХЯНАСАН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН ДАРГА П.БАЯРСАЙХАН

НЭГТГЭСЭН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Я.ГЭРЭЛСҮХ