Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

2018.07.02-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэл

2022.10.02
82 үзсэн

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙ ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

2018 оны 07 дугаар сарын 02                                 № 21                                  Дархан-Уул аймаг

Аймгийн Засаг даргын Шуурхай хурал 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 08 цаг 00 минутад аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд хуралдав. Хуралдааныг аймгийнЗасаг дарга С.Насанбат удирдаж, хуралд нийт 16 удирдах албан тушаалтнууд оролцож хуралдааны ирц 100.0 хувьтай байв. Гишүүдийн ирцийн бүртгэлийг хавсаргав.

  • ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
  • 1.Хэлтсийн дарга нар 7 хоногийн ажлын тайлан, холбогдох шуурхай мэдээ, мэдээллийг танилцуулах, өмнөх шуурхай хурлаас өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаарх мэдээ, тайланг танилцуулах.

ХУРАЛДААНААС ӨГӨГДСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР:

 

Аймгийн Засаг дарга С.Насанбат

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах эзэн
1. Аймгийн ИТХ-ын тогтоол болон Засаг даргын захирамжийн биелэлтийн хэрэгжилтийг нэгтгэж танилцуулах ТЗУХ
2. Боловсрол, соёл урлагийн газрын байрны засварын ажил дуусах хугацаа хэзээ вэ? ОНӨГ, ХОХБТХ,НБХ
3. Дархан-Уул аймагт үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх журам батлуулах ТЗУХ, ХЭЗХ
4. Түр хамгаалах байр аль талдаа шийдэгдсэн бэ? ОНӨГ
5. Шалгарч байгаа ААН-ддээ хяналтаа сайн тавих мөн шуурхай хуралд Батсайхан даргыг оролцуулж байх ХОХБТХ
6. Баруун аймгаас ирж байгаа мал, махны гарал үүсгийн бичиг болон хүнсний бүтээгдэхүүнд хяналтаа сайн тавих ХЭЗХ, МХГ, ОБГ, ХХААГ
7. Эрүүл мэндийн газар өндөржүүлсэн бэлэн байдлаар ажиллах хэрэгтэй. Тухайлбал: 2018.07.10-11-ний өдрүүдэд өрхийн эмнэлэгүүдтэйгээ хамтарч ажиллах

ТАНИЛЦСАН:

ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Т.ГАНБОЛД

ХЯНАСАН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН ДАРГА П.БАЯРСАЙХАН

НЭГТГЭСЭН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Я.ГЭРЭЛСҮХ