Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

2018.07.16-ны өдрийн шуурхай хурал тэмдэглэл

2022.10.02
81 үзсэн

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙ ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

2018 оны 07 дугаар сарын 16               № 23                                                Дархан-Уул аймаг

Аймгийн Засаг даргын Шуурхай хурал 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 09 цаг 00 минутад аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд хуралдав. Хуралдааныг аймгийнЗасаг даргын орлогч Т.Ганболд удирдаж, хуралд нийт 12 удирдах албан тушаалтнууд оролцож хуралдааны ирц 75.0 хувьтай байв. Гишүүдийн ирцийн бүртгэлийг хавсаргав.

  • ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
  • 1.Хэлтсийн дарга нар 7 хоногийн ажлын тайлан, холбогдох шуурхай мэдээ, мэдээллийг танилцуулах, өмнөх шуурхай хурлаас өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаарх мэдээ, тайланг танилцуулах.

ХУРАЛДААНААС ӨГӨГДСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР:

 

Аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах эзэн
1. Бороо их орсон тул үерийн далан шугамуудыг үзэх мөн цэцэрлэг, сургуулийн дээврээс ус орсон тул газар дээр нь очиж үзэх, дахиж их хэмжээгээр бороо ороход хаана эрсдэл байгааг тооцох ЗА, ХОХБТХ
2. Өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг сумдын дарга нар болон сүлжээ, дэд бүтцийн байгууллагууд руу албан бичгээр энэ 7 хоногт багтааж хүргүүлэх
3. Шарын гол, Орхон сумын эрүүл мэндийн газар, 8-р цэцэрлэг уурын зуухын тендер зарлах ХОХБТХ
4. Эрчимжсэн мал аж ахуйн тендерийг энэ 7 хоногт зарлах, бичиг баримтыг нь ОНӨГ-т өгөх
5. Томоохон тендерүүдийг дахиж зарлах
6. УИХ-ын гишүүн Б.Баттөмөрт хөрөнгө оруулалтын жагсаалтыг албан бичгээр явуулах
7. Хөл бөмбөгийн тэмцээн дууссан тул гарден, павильон буулгах
8. Вакцинжуулалтын ажлыг ХХАА-н газартай хамтарч хийх,өвөлжөө хаваржааны газрыг халдваргүйжүүлэлтийн ариутгалт хийх
9. Архины эмчилгээнд явсан болон явах хүмүүсийн материалыг бүрдүүлэх мөн ИТХ-ын Төлөөлөгч Энхчулуун, Эрдэнэсүх, 4-р багийн дарга тойргоосоо явуулах хүмүүс байна гэсэн тул холбогдох ХЭЗХ
10. Мал бүхий иргэдийг гаргах асуудлын дүгнэлтээ гаргах
11. Муур нохойн хэлэлцүүлгийн дүгнэлтээ нэгтгэж танилцуулах
12. Малын удмын сангийн үндэсний цогцолборд бичиг явуулах ХОХБТХ
13. Хөрөнгө оруулалтын ажлуудын жагсаалт гаргаж явж үзэх
14. “Жигүүр” цогцолбор сургуулийн тендерийн материалын шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөх НБХ
15. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурал энэ сард хуралдах бол Засаг даргын зөвлөлийн хуралд хэлэлцэх асуудлыг бэлдэх ТЗУХ
16. Сум, агентлагийн дарга нарын ээлжийн амралтын жагсаалт болон оролж байгаа хүнийг танилцуулах
17. Хэлтсийн дарга нар ажил дутуу орхиж амрахгүй гэдгийг анхааруулах
18. Аймгийн архивыг шахаж ажиллуулах, байгууллагын архиваас аймгийн архивт материалаа өгөх, мэргэжилтнүүдээс материал аваад байгууллагын архивт өгөх мөн устгах материалуудыг устгах ХЭЗХ
19. ЗДТГ-ын дотоод зардлыг тамгын даргатай ярих НҮГ
20. Орхон сумын ойд аймгаас тусалж дэмжиж хамтарч ажиллах, Алтансарнай дарга саналаа аймагтаа хэлээрэй
21. Наадмын зардлын санхүүгийн тайланг авч танилцуулах НҮГ

ТАНИЛЦСАН:

ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Т.ГАНБОЛД

ХЯНАСАН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН ДАРГА П.БАЯРСАЙХАН

НЭГТГЭСЭН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Я.ГЭРЭЛСҮХ