АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙ ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ
2018 оны 09 дүгээр сарын 24 № 29 Дархан-Уул аймаг
Аймгийн Засаг даргын Шуурхай хурал 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 08 цаг 30 минутад аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд хуралдав. Хуралдааныг аймгийнЗасаг дарга С.Насанбат удирдаж, хуралд нийт 19 удирдах албан тушаалтнууд оролцохоос 19 оролцож хуралдааны ирц 100 хувьтай байв. Гишүүдийн ирцийн бүртгэлийг хавсаргав.
- ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
- 1.Хэлтэс, алба, сумдын дарга нар өнгөрсөн 7 хоногийн ажлын тайлан, холбогдох шуурхай мэдээ, мэдээллийг танилцуулах, өмнөх шуурхай хурлаас өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаарх мэдээ, тайланг танилцуулах.
Хуралд оролцсон хэлтэс, албад, сумдын дарга нар өнгөрсөн 7 хоногт хийсэн ажлын тайланг танилцуулав.
АСУУЛТ, ХАРИУЛТ:
Г.Эрдэнэбат: Удирдах ажилтны зөвлөгөөнөөс өмнө хурлын ажлын албанаас төөлөлөгчдийн хамт Хонгор сумын тариаланчид болон удирдах ажилтнуудтай уулзана. Аймгийн зүгээс зохион байгуулалтын дэмжлэг туслалцаа юу хэрэгтэй байгааг мэдэх. Орхон суманд маргааш очиж ажиллана мөн сумдын болон Эрчим хүч, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Хөдөө аж ахуйн газрын өвөлжилтийн байдалтай танилцана.
Хөрөнгө оруулалтын удаашралтай байгаа ажлуудтай танилцана. Спорт цогцолбор, цэцэрлэг, павилионы ажлууд байгаа.
2018.10.01-ний өдөр Тэргүүлэгчдийн хуралтай. Хуралд танилцуулах материалын боловсруулалтанд анхаарах хэрэгтэй байна.
С.Насанбат: 2018.10.17-нд Дархан хотын баяр болно. Баярыг угтсан ажлын төлөвлөгөө гаргах. 2018.10.17-ны өдрийг угтан хүүхдийн паркын 3 тоглоомыг нь ашиглалтанд оруулахаар болсон. Энэхүү баярын хүрээнд багийн төвийн 2 байрыг нээх хэрэгтэй байна.
Төсвийн тодотголоор яригдсан 26 төсөл арга хэмжээ байгаа. Шууд гэрээ хийх газартай нь өнөөдөр гэрээ хийх хэрэгтэй байна.
Намрын мод тарилтын ажлыг энэ долоо хоногоос эхлэх, хашаа барих, нүх ухах хүн хүчний асуудлыг ХХҮГ-ын дарга Энхболдод /ажиллах хүн гаргаж өгөхийг/ хэлнэ. МСҮТ-ийн оюутнуудыг оролцуулж нүх ухуулах ажилд хамруулаарай. /НБХ-ийн дарга Н.Цасчихэр/
Сангийн яамнаас шалгалт ирсэн байгаа. Сангийн сайдын удирдамжтай 2016, 2017 оны бүх бичиг баримтыг үзнэ.
Сумдууд бичиг баримтаа сайн бэлдээрэй.
Удирдлагуудын түвшинд цаг ашиглалтаа анхаарах хэрэгтэй байна. Цаг ашиглалт бүрэн хангалтгүй байна. Үүднийхээ жижүүрт хаашаа явж байгаагаа хэлээд гарч байх. Цаг ашиглалтыг шинэ түвшинд хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Хэлтсийн дарга нар томилолтоор явах бол надад мэдэгдэх, зөвшилцөж явна. Хурал зөвлөгөөн нь ихдээд ажилдаа анхаарахгүй байна.
Хуваарийн дагуу хурлуудын бэлтгэл ажлыг хангаж оролцоорой.
Сангийн яамны шалгалтанд ач холбогдол өгч, дуудахад нь очиж бичиг баримтаа танилцуулаарай.
ХХААГ-ын мэргэжилтэнгүүдтэй хамт өнөөдөр Булган аймгийн Ингэт толгойд 2019 оны хээлтэгч үнээг сонгох ажлааражиллана. Эрчимжсэн мал аж ахуйн төслийг дараа жил хэрэгжүүлнэ.
Сургууль цэцэрлэгийн халаалтыг анхааралдаа аваарай. Салбар салбарынхаа асуудлыг сайн төлөвлөөрэй.
2018 оны төсөл хөтөлбөрт анхаараарай аудитын газраас шалгалт орсон байгаа.
Хурал 09.45 цагт дуусав.
ХЯНАСАН:
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН
ХЭЛТСИЙН ДАРГА П.БАЯРСАЙХАН
НЭГТГЭСЭН:
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН
ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН: Я.ГЭРЭЛСҮХ