Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

2018.10.08-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэл

2024.06.04
80 үзсэн

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙ ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

2018 оны 10 дугаар сарын 08 № 31 Дархан-Уул аймаг

Аймгийн Засаг даргын Шуурхай хурал 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 08 цаг 30 минутад аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд хуралдав. Хуралдааныг аймгийнЗасаг дарга С.Насанбат удирдаж, хуралд нийт 19 удирдах албан тушаалтнууд оролцохоос 19 оролцож хуралдааны ирц 100 хувьтай байв. Гишүүдийн ирцийн бүртгэлийг хавсаргав.

  • ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
  • 1.Хэлтэс, алба, сумдын дарга нар өнгөрсөн 7 хоногийн ажлын тайлан, холбогдох шуурхай мэдээ, мэдээллийг танилцуулах, өмнөх шуурхай хурлаас өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаарх мэдээ, тайланг танилцуулах.

Хуралд оролцсон хэлтэс, албад, сумдын дарга нар өнгөрсөн 7 хоногт хийсэн ажлын тайланг танилцуулав.

АСУУЛТ, ХАРИУЛТ:

С.Насанбат: 2018.10.16-19-ний өдрүүдэд БНСУ-ын Чангвон хотын нэгдүгээр орлогч манай аймагт айлчилна. Үүнтэй холбоотой 2018.10.17-ны өдөр гэр барина.

Орхон сум 29 сая төгрөгний хашаа актлуулж байгаа бөгөөд зөрүүлээд хашаа барих ёстой гэдэг. Энэ ажлын хэсэгт байсан хүмүүс хяналтаа тавиад СТСХ-ийн Б.Жаргалсайхан дарга чиглэл өгөөд , миний гаргасан захирамж хуульд нийцэж байна уу, аймгийн комиссоор орсон тэмдэглэлүүд нь юу байна гэдгийг хянаж авья. Мэргэжлийн хүний хувьд зөвлөмж өгөх хэрэгтэй байна. /СТСХ/

А.Түвшинбат: “ABLE” системийн хэрэгжилтийг хангуулна гэсэн Засаг даргын өгсөн үүрэг байдаг. Энэ ажил хариуцлагагүй яваад байгаа тул би үүнийг хариуцаж хэвийн байдалд нь оруулах үүрэг авсан. 2-3 долоо хоногийн хугацаанд харьцангуй зүгширсэн байна. ТЗУХ-т хэд хэдэн бичиг байна. ХЭЗХ-т 18 бичиг ирсэнээс 11 бичигтэй нь танилцаагүй байна. Ирэх долоо хоногоос эхлээд хэвийн болгож шахаж ажиллана. ЗДТГ-ын дотоод журманд “ABLE” программ ашиглалтын талаар суулгаж өгч өөрчлөлт оруулна. /ТЗУХ/

Бусад агентлаг, төрийн байгууллагууд болон сумдын ЗДТГ-ын “ABLE” программ ашиглалтыг шийдэж өгнө. Интернет холболтын асуудал байна. Мэдээлэл технологийн албаны мэдэлд томоохон шилэн кабелийн сүлжээ байдаг. Энэ сүлжээг ашиглаад интернетгүй орчинд “ABLE” программ ажилладаг моодулыг гүйцэтгэсэн компанид нь хэлж авах, өгөхгүй бол төлбөр төлөхгүй гэдгийг хэлэх хэрэгтэй байна. Төрийн ажил явахад заавал интернеттэй үед ажил явагддаг байхгүйгээр, дотоод сүлжээ шилэн кабелийн зөв холболттой болох хэрэгтэй байна. Дархан-Уул аймгийн хэмжээнд хоцрогдолтой явж байна. Бусад аймгууд энэ программаа ашиглаад сурсан байна. Аймгийн хэмжээнд 2019 оны дунд үед энэ системээр ажлаа хийгээд хэвшсэн аймаг болох болно. /МТА/

“ABLE” ашиглалтын мэдээллийг хангалтгүй гаргаж байна. /Жишээ нь бичиг үлдэгдэлтэй хүний нэр байгаад үлдэгдэлгүй хүний нэр байхгүй байна. Тодорхой ажил гүйцэтгээд хэвийн хийж байгаа хүний мэдээлэл харагдаж байх ёстой. Тэгэхээр нийт байгаа бичиг болон үлдэгдэл бичгийн тоог гаргаж танилцуулж байх/ /ТЗУХ/

Үнэлдэг системийг боловсронгуй болгож томъёо гаргах хэрэгтэй байна. Сургуулийн сурагчдын тоо 11 онооны дундаж тоо хоорондоо уялдсан байх ёстой. БСУГ-тай ярилцах, тэдний боддог аргачлалтай танилцах. /ХШҮДАХ/

ХЯНАСАН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН ДАРГА П.БАЯРСАЙХАН

НЭГТГЭСЭН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН: Я.ГЭРЭЛСҮХ