Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

2019.01.21-ний өдрийн шуурхай хурлын тэмдэглэл

2024.06.04
85 үзсэн

2019 оны 01 дүгээр сарын 21                                № 01                                              Дархан-Уул аймаг

Аймгийн Засаг даргын Шуурхай хурал 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 08 цаг 30 минутад аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд хуралдав. Хуралдааныг аймгийнЗасаг даргын орлогч Т.Ганболд удирдаж, хуралд нийт 18 удирдах албан тушаалтнууд оролцохоос 15 оролцож хуралдааны ирц 83.3 хувьтай байв. Гишүүдийн ирцийн бүртгэлийг хавсаргав.

ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

1.Хэлтэс, алба, сумдын дарга нарын өнгөрсөн 7 хоногийн ажлын тайлан, холбогдох шуурхай мэдээ, мэдээллийг танилцуулах, өмнөх шуурхай хурлаас өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаарх мэдээ, тайланг танилцуулах.

Хуралд оролцсон хэлтэс, албад, сумдын дарга нар өнгөрсөн 7 хоногт хийсэн ажлын тайланг танилцуулав.

АСУУЛТ, ХАРИУЛТ:

Т.Ганболд: Мал эмнэлгийн газраа мал эмнэлэгтээ ярьж байгаад байгуулах хэрэгтэй байна./ХОХБТХ/

Сайдуудын уулзалтан дээр өгсөн багцын мэдээллийг цахимаар авчраад ТЗУХ-т өгсөн байгаа. Ерөнхий сайдын хэлсэн үг, үүрэг даалгавар болон зөвлөмжүүдийг хэлтэс агентлагийн дарга нар ажил хэрэгтээ тусгаж төлөвлөгөө гаргаж ажиллаарай.

С.Насанбат: 2018 оны жилийн эцсийн малын тооллогоор нийт 46 өрхөд 995 гахай, ААНБ-д 160 гахай байна гэсэн дүн гарсан байсан. Өвчлөлттэй холбоотой тандалт судалгааг дахин хийхэд 76 өрхөд 1519 гахай, ААНБ-д гахайн тоо нь зөрөөтэй байна. Иймэрхүү байдлаар бид төрийн ажлыг явуулж байна. Тайлан мэдээнээс зөрөөд байна. Ийм учраас цаашдаа энэ хавар малын өвчлөл, цаг агаарын нөхцөл байдлын хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор сумдын удирдлагууд малынхаа тооллогыг түүврийн аргаар гаргах хэрэгтэй байна. /ХОХБТХ/

Сумдуудад хураагдсан байгаа махыг шатааж устгах хэрэгтэй байна. /ХОХБТХ/

Нийтийн хоолны газар, худалдааны газрууд болон мах махан бүтээгдэхүүн худалдаалдаг газруудад хяналтаа тавьж ажиллаарай. /ХОХБТХ/

Спорт цогцолборын барилгын ашиглалтын өмнөх захиргааг одоо ашиглалтанд оруулна. Ажиллах хүмүүстэй нь уулзах, энэ байгууллагын тоноглолын асуудлыг эхнээс нь зөв зүйтэй хийх нь чухал байна. /Жич: туг дарцагийг байрлуулах, аваарын гарцыг тодорхой гаргах гэх мэт/ /НБХ/

Захиргааны тохижилтын асуудлыг А.Түвшинбат дарга хариуцаад ажиллаарай. /НБХ/

Боловсрол соёл урлагийн газрын дарга төсөв татуулсан талаар чимээгүй орхиж болохгүй, захирал, эрхлэгч нарт хариуцлага тооцно шүү. /9-р сургууль, 8-р цэцэрлэг, Шарын гол сум/. /НБХ, СТСХ/

Эмнэлэг, багийн төв, 100 ажлын байрыг одоо дуусгах хэрэгтэй байна.

2019 оны тендерийн ажлыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Худалдан авах ажиллагааг яаралтай зарлах , зураг төсвийг нь шалгарсан компанитай нь хийх. Тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлж, шударга, нээлттэй явуулах хэрэгтэй байна. /ХОХБТХ/

“Атрын 60 жил” томоохон арга хэмжээ болно. Сумдын удирдлагууд төлөвлөгөөгөө гаргаж танилцуулаарай. /Хонгор сумын ЗДТГ/

ХЯНАСАН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА П.БАЯРСАЙХАН

НЭГТГЭСЭН:ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Я.ГЭРЭЛСҮХ