Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

2019.02.18-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэл

2024.06.04
56 үзсэн

2019 оны 02 дугаар сарын 18                                    № 04                            Дархан-Уул аймаг

Аймгийн Засаг даргын Шуурхай хурал 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 08 цаг 30 минутад аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд хуралдав. Хуралдааныг аймгийнЗасаг даргын о рлогч Т.Ганболд удирдаж, хуралд нийт 18 удирдах албан тушаалтнууд оролцохоос 15 оролцож хуралдааны ирц 83.3 хувьтай байв. Гишүүдийн ирцийн бүртгэлийг хавсаргав.

ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

1.Хэлтэс, алба, сумдын дарга нарын өнгөрсөн 7 хоногийн ажлын тайлан, холбогдох шуурхай мэдээ, мэдээллийг танилцуулах, өмнөх шуурхай хурлаас өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаарх мэдээ, тайланг танилцуулах.

Хуралд оролцсон хэлтэс, албад, сумдын дарга нар өнгөрсөн 7 хоногт хийсэн ажлын тайланг танилцуулав.

АСУУЛТ, ХАРИУЛТ:

Т.Ганболд: Гэрээгээр ажиллаж байгаа ачилтын компанийн мэдээллийг танилцуулж байх. /ХЭЗХ/

ХАСХОМ гаргаагүй албан тушаалтан байгаа юу?

Хариулт

Л.Алтанчимэг: Бүгд гаргаж өгсөн.

Т.Ганболд: Газрын гэрээний төсөл танилцуулах /ХЭЗХ/

Зарлагдаагүй тендер байгаа юу? /ОНӨГ/

С.Баясгалан: Байгаа . Үнэлгээний хорооны захирамж гараад ажлын даалгавар ирээгүй 3 төсөл арга хэмжээ байна тэдгээр арга хэмжээ ньгудамж талбайн камержуулалт, навчит модны ойжуулалт 20га газар, ойн хортон шавьжтай механик аргаар тэмцэгч гэсэн арга хэмжээнүүд юм.

Т.Ганболд: Гудамж талбайн камержуулалтын талаар албан бичиг явуулах.

Барилгачдын зөвлөгөөний мэдээллийг бэлдэх ёстой байна. Мэдээллийг бэлдэхдээ цаашид анхаарах асуудлыг оруулж хэлж өгөх хэрэгтэй байна. мэдээллийг яаралтай бэлдээд ГХБХБГ-т өгөх. /ХОХБТХ/

А3 сертификаттай хүмүүстэй уулзах төлөвлөгөөг гаргах. 2019 оны 02 дугаар сарын 25, 26-нд хийх. /ОНӨГ/

Сумдууд зураг төсөвгүй тендерийн ажил байхгүй бол тендерийн ажлыг шуурхай зарлах хэрэгтэй байна. ОНӨГ болон ХОХБТХ-ээс заавар зөвлөмж авч зөвшилцөөрэй. /Сумдын ЗДТГ/

Онцгойкомисс нөөцийн өвсөн дээр тохиролцсон. Хонгор, Шарын гол сумын нөөцийн өвсийг худалдан авахгүй байж байх, Орхон сумын өнжсөн өвс байгаа тэр өвсөө зарах, энэ жилийн авсан өвсөө битүү саванд хийх, Дархан, Орхон сум нөөцийнөвсөө 4500 төгрөгөөр худалдах шийдвэрүүд гарсан.

Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийн дэмжих аймгийн дэд хөтөлбөрийн талаар иргэний танхимын хэлэлцүүлэг 2019.02.20-ны өдөр болно. Оролцох бүрэлдэхүүнүүдийг сумдуудад өгсөн байгаа. Тухайлбал: малчдын төлөөлөл, тариаланчдын төлөөлөл, мал бүхий багаасаа сонгогдсон иргэдийн төлөөлөл, ногоочдын төлөөлөл, төрийн төлөөлөл гэх мэт.мал бүхий иргэдийн төлөөллийг заавал оролцуулах. /ХОХБТХ/

Хогны үйлдвэрийн бэлтгэл ажлыг хангах. /ЗА/

Ярилцлагууд хийгдэх ёстой. Хуваарийг нь гаргаж ЗДТГ-ын даргад танилцуулах, цаг үеийн болон иргэдийн гомдол гаргаад байгаа асуудлуудын талаар мэдээлэл хийх. /МТА/

ЭХО аппарат 2 сар ажилгүй байсныг цахим хуудаснаас мэдлээ. Яагаад өмнө нь ажиллахгүй байгаа талаар мэдээлэл өгдөггүй юм бэ. /НБХ/

21 аймгийн улсын хэмжээний туршлага судлах уулзалт хэд дэх өдөр, хэнтэй уулзах вэ? Оролцох хүнээ бэлэн болгож төлөвлөгөө гаргаарай. /НБХ/

Футзалны тэмцээний бэлтгэлийг сайн хангах./НБХ/

Гүйцэтгэлийн гэрээний төслийг авах хугацаа 2019.02.18-ны дуусч байна. Агентлагуудаасаа өнөөдрийн дотор авч дуусгах. /ТЗУХ/

2020 оны хөрөнгө оруулалтын ажлын хэсгийг ахлах, хөрөнгө оруулалтын журмын саналыг сумдуудаас авч хугацаанд нь явуулах, саналаа хөрөнгө оруулалттайгаа уялдуулах хэрэгтэй байна./ХОХБТХ/

Газар эзэмших эрхийн гэрчилгээг Орхон сум яагаад солих болсон юм? Газар эзэмшигчээс гэрчилгээний мөнгө авах уу?

Хариулт: Улсын хэмжээнд газар эзэмших гэрээ шинэчилж байгаатай холбогдуулан гэрчилгээг сольж байгаа.

Хашаажуулах саналын бичиг хаана байна Т.Атархишиг даргаа? Саналаа шинэчлээд яаралтай өгөх. /Хонгор сумын ЗДТГ/

Спорт заалны ашиглалтын журмыг шинэчлэх. /НҮА/

Сум хөгжүүлэх сангийн мэдээллийг иргэдэд өгсөн үү? /Дархан сум/

Хариулт Б.Батбаяр: Мэдээллийг Б.Азжаргал дарга телевиз, цахим хаягуудаар өгсөн.

Т.Ганболд: Одоо дахиад мэдээллийг иргэдэд өгөх. Сүүлд нь иргэд сонсоогүй гэсэн гомдол гаргадаг юм. /Дархан сумын ЗДТГ/

Дахин төлөвлөлтийн гэрээ, дээд хорих ангитай 4 дүгээр сургуулийнөргөтгөлийг барих ажлын гэрээг хийх. /Цэргийн штабын дарга хурандаа Б.Болдбаатар/

Дутуу гэрээг гүйцээх, гэрээг хугацаандаа өгсөн, хугацаа хоцроосон эсэх талаар товьёог хийж надад танилцуулах. /ХОХБТХ/

ХЯНАСАН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГАП.БАЯРСАЙХАН

НЭГТГЭСЭН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН:Я.ГЭРЭЛСҮХ