Дархан хот байгуулагдсаны түүхт 60-н жилийн ой энэ сарын 17-ны өдөр тохионо. Цар тахалтай энэ хэцүү цаг үед ой тэмдэглэх төсвөө боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулах шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд өнөөдөр /2021.10.15/ Сос хүүхдийн хотхонд өсөж буй хүүхэд багачуудад аймгийн Засаг дарга Б.Азжаргал гарын бэлэг гардууллаа. Тус төв нь 2009 онд байгуулагдсан бөгөөд энэ хугацаанд нийт 137 хүүхэд хамрагджээ. Өнөөдрийн байдлаар 60 гаруй хүүхэд амьдарч байна. Хүүхдүүд та бүхэндээ сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсье.