Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Сонгон шалгаруулалтын урилга/Дугаар ДУАХХААГ/202001/

2024.05.30
57 үзсэн

Төслийн нэр: “Дархан-Уул аймгийн Дархан сумын хүн амын өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх” аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах Дугаар ДУАХХААГ/202001

Монгол Улсын Хүнсний тухай хуулийн 6.1, 6.3, 6.5 дугаар заалтууд, Засгийн газрын 2020 оны 19 дүгээр тогтоолуудыг үндэслэн эрх бүхий аж ахуй нэгжийг сонгох шалгаруулалтад оролцохыг урьж байна. Үүнд:

Байршил: Дархан-Уул аймаг

Үндсэн чиглэл: Дархан-Уул аймгийн хэмжээнд 2021 оны өвөл, хаврын улиралд иргэд, хэрэглэгчдийн махны хэрэгцээнд зориулан нөөцийн мах бэлтгэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах

Нэг. Сонгон шалгаруулалтад оролцохоор сонирхож буй хуулийн этгээд нь бүрдүүлсэн материалаа авчирч өгөхдөөбүртгэлийн хураамж 10,000.0 /арван мянга/ төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газар,Төрийн сан банк 100190051433 тоот дансанд тушаана. Үүнийг үндэслэн сонгон шалгаруулалтын баримтыг бүртгэн хүлээн авна.

Хоёр. Оролцогч нь саналаа зааврын дагуу битүүмжилсэн байдлаар эх хувь болон хуулбар 1 хувийг бэлтгэн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18.00 цагаас өмнө аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын байрны №16 тоот өрөөнд ирүүлнэ.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ

Хаяг: Монгол улс, Дархан-уул аймаг, Дархан сум, 8-р баг, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, 2-р давхар №16 тоот өрөө

Утас: 70375138, 99394132, Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Г.Тунгалаг

–оОо–