Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Согтууруулах ундаа худалддаггүй, түүгээр үйлчилдэггүй өдөр болгох тухай захирамжийн төсөлд санал авч байна

2023.05.29
51 үзсэн

Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Архи, согтууруулах ундаа худалддаггүй, түүгээр үйлчилдэггүй өдөртэй болох тухай” 38 дугаар тогтоолоор сар бүрийн 17-ны өдрийг аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалддаггүй, хэрэглэдэггүй, түүгээр үйлчилдэггүй өдөр болгон хэвшүүлсэн.

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн ба хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт “Аймгийн Засаг дарга гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн онцлогийг харгалзан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг харьяа нутаг дэвсгэртээ хориглох шийдвэр гаргаж болно” гэж заасан болно.

Хуулийн дээрх зүйл, заалтыг үндэслэн сар бүрийн 17-ны өдрийг согтууруулах ундаа худалддаггүй,  түүгээр үйлчилдэггүй өдөр болгох тухай аймгийн Засаг даргын захирамжийн төсөлд санал авч байна.

Та саналаа аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн 70373710 дугаарын утас /ажлын цагаар/ болон enkhsaikhan.g9@gmail.com и-майл хаягаар  ирүүлнэ үү.