Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах ажлын хэсэг томилох тухай

2024.05.30
71 үзсэн

Комисс томилох тухай

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам”-ын “Гурав”-ын 3.5.3, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 6.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Шарын гол сумын Засаг дарга, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудаас ирүүлсэн захиалгын дагуу төрийн албаны тусгай шалгалт болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтыг 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулах комиссыг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Комиссын ахлагч:

Л.Алтанчимэг

(Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга бөгөөд салбар зөвлөлийн гишүүн)

Гишүүд:

А.Лхагважаргал

(Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга)

Х.Соёл-Эрдэнэ

(Аймгийн Соёл, урлагийн газрын дарга

А.Сувд-Эрдэнэ

(Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн

Б.Урантуяа

(Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтэн)

2.Сонгон шалгаруулалтыг журмын дагуу зохион байгуулж, сонгон шалгаруулалтын дүнг Салбар зөвлөлийн хуралдаанд танилцуулахыг комисст үүрэг болгосугай.

ДАРГА                                О.ХҮРЭЛЧУЛУУН