Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан-Уул аймгийн засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний танилцуулга

2024.05.30
135 үзсэн

Нэг. Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго

“Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, гүйцэтгэлийг тавьсан зорилт, хүрэх түвшинтэй нь харьцуулан хэрэгжилтийн түвшинг тогтоон үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх, хэрэгжилт, хариуцлагыг сайжруулж, зөвлөмж, дүгнэлт гаргах, удирдлагыг үнэн зөв, бодит мэдээллээр хангах, төлөвлөсөн зорилтыг бүрэн биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

Хоёр. Хяналт-шинжилгээ, үнэлгээний үндэслэл арга зүй

Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 6.2-т заасны дагуу Төрийн захиргаа удирдлагын хэлтсээс нэгтгэж ирүүлсэн “Дархан-Уул аймгийг Засаг даргын үйл ажилланааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт”-ийн үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээг хийлээ.

Зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг үнэлэхдээ “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 6 дугаар бүлгийн 6.2.1, 6.2.2-т заасан аргачлалын дагуу арга хэмжээний хүрсэн түвшинг хүрэх түвшинд харьцуулан хувиар, зорилтын хэрэгжилтийг энэ журмын 6.2.3-т заасан аргачлалын дагуу тооцож, арга хэмжээний дундаж үнэлгээгээр 4 ангилалд шилжүүлэн тооцлоо.

Гурав. Үнэлгээний дүгнэлт

“Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн 6 бүлэг, 21 дэд бүлэг, 64 зорилтын хүрээнд 286 арга хэмжээгхяналтад авч хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд 95,87%буюу 4.79 онооны үнэлгээтэй байна.

/Дэлгэрэнгүйг хавсралтаас харна уу/