Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах зар:

2024.05.30
95 үзсэн

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллах боломжийг хангах зорилгоор төрийн жинхэнэ албан хаагчдын дунд энэхүү зарыг мэдээлж байна. Бүртгүүлэх хугацаа, барим бичиг: Шилжин ажиллах хүсэл сонирхолтой төрийн жинхэнэ албан хаагч нь дараах баримт бичгийг бүрдүүлэн тухайн байгууллагын цахим хаягаар 2023 оны 09 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 17:30 цагийн хооронд илгээнэ. Төрийн жинхэнэ албан хаагчдаас тухайн орон тоо нөхөгдөөгүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2 дахь заалт, 33.3 дахь хэсэгт заасны дагуу тусгай шалгалтаар нөхнө.