Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан-Уул аймагт 2021 онд хийгдсэн бүтээлч, шинэлэг ажлууд

2024.05.30
88 үзсэн

Дархан-Уул аймгийн нутгийн захиргааны байгууллагууд нь Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу “судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх” зарчмыг баримтлан 2017 онд 15, 2018 онд 26, 2019 онд 40, 2020 онд 12, 2021 онд 39, нийт 132 судалгааны ажлуудыг хууль, эрх зүйн үндэслэлтэй нотолгоонд суурилан, шинжлэх ухааны арга, аргачлалаар хэрэгжүүллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 34 дүгээр хуралдааны шийдвэрээр 2020 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр Монгол Улсын хууль тогтоомж төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлж, нийгэм эдийн засгийн үзүүлэлтээрээ өндөр амжилт үзүүлсэн тул Дархан-Уул аймгийг “Монгол Улсын Тэргүүний аймаг”-аар батламжиллаа.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын эдийн засгийн хөгжлийг тодорхойлж, хэмжүүрийг бий болгох ач холбогдол бүхий өрсөлдөх чадварыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн статистик мэдээлэл болон санал асуулга нийлсэн 4 бүлэг, 180 шалгуур үзүүлэлтээр шалгаруулахад Дархан-Уул аймаг нь 96.10%ийн үнэлгээгээр 21 аймгаас “Өрсөлдөх чадвар сайтай” аймгийн III дугаарт эрэмбэлэгдэж, өмнөх оны үнэлгээгээ ахиуллаа. (2020 онд 21 аймгаас III байр 89.42% үнэлгээ).

Дархан-Уул аймгийн хувьд Бизнесийн үр ашгаар нэгдүгээрт эрэмбэлэгджээ.Эх сурвалж: https://www.montsame.mn/mn/read/288464

Авлигатай тэмцэх газрын захиалгаар ”Эс Ай Си Эй” ХХК –ийн гүйцэтгэсэн “Шударга байдлын үнэлгээ-2021” судалгаагаар Аймаг, нийслэлийн 22 ЗДТГ-ын “Шударга байдлын үнэлгээ-2021”-ээр 8 нь улсын дунджаас дээгүүр үнэлгээтэй авчээ.

Улсын дунджаас өндөр үнэлгээтэй 8 аймгийн нэг нь манай аймаг бөгөөд Дархан-Уул аймгийн ЗДТГазар нь 74.6 пункт буюу улсын дундаж (72.9)-аас 1.7 пунктээр өндөр байна. Эх сурвалж: https://iaac.mn/post/10416

Дархан-Уул аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарХүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд 2021 оны байдлаар 1320 өрхийн 7515 иргэн хамрагдаж байсныг өрх бүр дээр ажиллаж хяналт, шинжилгээ-үнэлгээ, судалгааг давтамжтайгаар хийж ажилласны үр дүнд ажил хөдөлмөр эрхэлдэг, хөдөлмөрийн насны олон хүнтэй, хөдөлмөр эрхлэх боломжтой, бага насны хүүхэдгүй, амжиргааны түшнин нь дээшилсэн 683 өрхийн 4133 иргэний үйлчилгээг зогсоож, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээнд хамруулан ажилласны үр дүнд “Халамжаас хөдөлмөрт” хөтөлбөрийн хэрэгжилт, түүний үр дүнгээр Улсад II байр, аймгийн хэмжээнд 2021 онд 1885 шинэ ажлын байр бий болж, бүртгэлтэй 801 иргэнийг ажлын байранд зуучилж, хөтөлбөрүүдийн санхүүгийн дэмжлэгт 103 иргэнийг хамруулан байнгын ажлын байртай болгосноор ажилгүйдлийн түвшинг өмнөх 2018-2020 онуудаас 6.1 хувиар бууруулсан үзүүлэлтээрээ Улсад II байр эзэлжээ.

Дэлгэрэнгүй хавсралтаас үзнэ үү.