Орон нутгийн болон тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын төсвийн гүйцэтгэлийн 2016 оны 09 дүгээр сарын мэдээг боловсруулж, нэгтгэн Сангийн яам, аймгийн цахим хаяг http;//darkhan.gov.mn, АЗДТГ-ын төсөв санхүүгийн ил тод байдлын самбарт тус тус байршуулж, төсвийн ил тод байдлыг хангаж ажиллалаа.
2016 оны 09 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр орон нутгийн төсвийн орлого өссөн дүнгээр 16,055.9 сая төгрөг төвлөрөхөөс 15,449.8 сая төгрөг төвлөрч, орлогын төлөвлөгөө 96.2 хувь буюу 606.1 сая төгрөгөөр тасарсан дүнтэй байна.
2016 оны төсвийн зарлагын гүйцэтгэлийн 09 дүгээр сарын мэдээний өссөн дүнгээр орон нутгийн батлагдсан төсөв 18724,5 сая төгрөг, гүйцэтгэл 15248,5 сая төгрөг, дутуу олгосон санхүүжилт 3476,0 сая төгрөг байна. 2016 онд улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг 1729.5 сая төгрөгийг нэгдүгээр улиралд багтаан бүрэн хүлээн авсан байна.
Тусгай зориулалтын шилжүүлгийн 4 сайдын багцаар 88 байгууллагад улсын төсвөөс батлагдсан төсвөөр 26576,7 сая төгрөгийн санхүүжилт 100 хувь хийгдсэн боловч улсын төсвийн орлогын бүрдэлтээс хамаарч хөрөнгө оруулалт, их засвар, тавилга эд хогшил, урсгал засвар зэрэг зардлуудын зарцуулалтын эрхүүдийг хязгаарласан байгаа болно.
Төсвийн орлогын түргэн шуурхай бүрдүүлж орлогын тасалдлыг нөхөх зорилгоор төсвийн байгууллагуудын хэрэглэсэн дулаан цахилгааны төлбөрийг холбогдох байгууллагуудтай хамтран хоорондын тооцоогоор хийж гүйцэтгэж байна. Хаалтын тооцоогоор оны эхнээс орон нутгийн төсөвт нийт 985.9 сая төгрөгийг оруулсан байна.
Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.1-т заасны дагуу аймгийн ИТХ-ын ээлжит бус 3 дугаар хуралдаанаар аймгийн төсөвт тодотгол хийж 2016 оны аймгийн тодотгосон төсвийн орлогыг 18050.5 сая, зарлагыг 19326.5 сая, аймгийн төсвөөс сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 1064.8 сая, сумын төсвөөс аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 597.9 сая, орон нутгийн хөгжлийн санг 4108.2 сая, улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг 32,104.4 сая төгрөгөөр тус тус баталсан байна.
ААН-ийн санхүүгийн тайлан бүртгэлийг 2016 оны эхний хагас жилийн байдлаар цахим санд 2633 байгууллага бүртгэлтэй ба “Нягтлан бодох бүртгэлийн тухай ” хуулийн шинэчилсэн найруулга, Сангийн сайдын 2016 оны 41-р тушаалын дагуу санхүүгийн тайлан тушаах үүрэг бүхий 144 аж ахуйн нэгжээс 140 байгууллага нь санхүүгийн тайлангаа илгээснийг хянаж баталгаажууллаа.
Татвар төлөлт, төсвийн орлого бүрдүүлэлтийг 2016 оны 10 сарын 24-ны өдрийн байдлаар гүйцэтгэлийн мэдээгээр татварын орлогоор тухайн сард орон нутгийн төсөвт 1,606.0 сая төгрөг төвлөрүүлэхээс 812.9 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөний гүйцэтгэл 50.6 хувь буюу 793.1 сая төгрөгөөр тасарсан дүнтэй байна.
2016 оны 3-р улирлын ААНОАТ-ын тайлан хүлээн авалт өссөн дүнгээр 2777 тайлан хүлээн авахаас 1836 тайлан хүлээн авч, тайлангийн ирц 66,1 хувьтай, цалин хөлс түүнтэй адилтгах орлогын албан татварын орлогын албан татварын 3476-н тайлан хүлээн авахаас 2269 тайлан хүлээн авч ирц 65,3 хувьтай, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан 807 тайлан хүлээн авахаас 723 тайлан хүлээн авч 89,6 хувийн ирцтэй байна.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗДТГ-ЫН САНХҮҮ ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС