Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн мэдээлэл

2022.09.19
77 үзсэн

Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Хуульзүйн хэлтсийн мэдээлэл

Аймгийн ЗДТГ-ын 2016 оны 10 дугаар сард Хууль, эрх зүйн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлсэн ажлын тайлан:

Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг хангахгүй байгаа, захиргааны хэм, хэмжээ тогтоосон эрх зүйн актуудыг хүчингүй болгуулах тухай Хууль зүй, дотоод хэргийн яамнаас чиглэл ирүүлсний дагуу Засаг даргын 2003 оны 223, 271 дүгээр захирамжуудыг хүчингүй болгож ХЗДЯ-нд хүргүүлж улсын нэгдсэн бүртгэлээс хасууллаа. Захиргааны журмаар эд зүйлсийг хураах улсын орлого болгох, устгах ажлыг зохион байгуулах орон тооны бус зөвлөлийн 2016 оны 1 дүгээр хуралдааны тэмдэглэл шийдвэрийг боловсруулж, хэрэгжилтийг зохион байгууллаа.
Шинээр ажилд томилогдсон 6 албан тушаалтны ХАСХОМ-г, 1 албан тушаалтны хөрөнгө орлогын их хэмжээний өөрчлөлтийг хүлээн авч, АТГ-ын МБП-д шивж баталгаажуулалт хийж, 4 албан тушаалтны ХАСУМ-г гаргуулан авлаа.

Цагдаагийн газарт иргэд аж ахуйн нэгж, байгууллага албан тушаалтнаас 1250 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 200, захиргааны зөрчлийн 200 бусад 850 дуудлага мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаж шийдвэрлэн ажиллалаа. Гэмт хэргийн дуудлага мэдээллийг өнгөөр нь авч үзвэл залилан мэхлэх гэмт хэрэг 17, хүчиндэх 3, хүний амь нас хохирсон хэрэг учрал 13, ХАБЖЭГХ 31, танхайрах 7, дээрэмдэх 3, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 8, хулгай 42, малын хулгай 2, бусдын биед гэмтэл учруулсан 50, бусад төрлийн гэмт хэрэг 23 бүртгэгдсэнийг материалжуулан шалгасан.
Дархан хот руу орж гарах авто замууд, иргэд олноор цуглардаг газрууд болох мод, хүнс, барааны захууд, томоохон худалдаа үйлчилгээний төвүүд түүхий эдийн цэгүүд болон хотын захын хэсгийн гэр хорооллууд төмөр зам, авто замын ХАБХТ-ийн давхардсан тоогоор 3 алба хаагч үүрэг гүйцэтгэх хугацаандаа нийт 520 зөрчлийг илрүүлэн зарлан мэдээлж 65 жолоочид 365.000 төгрөгийн торгууль оногдуулж 210 жолоочид сануулах арга хэмжээ авч тээврийн хэрэгслийн болон жолоочийн лавлагаа 170 өгч ажилласан. Мөн камерын бичлэг шүүлгэх 30 иргэний хүсэлтийг хүлээн авч хариу өглөө.
Саатуулах байранд 405 иргэнийг хүлээн авсны гудамж талбай олон нийтийн газраас 174, гэр бүл орчиндоо агсам тавьж танхайрсан 203, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42, шөнийн цэнгээний газраас 8 , бусад газраас 8, баар цэнгээний газраас 8, ААНБ 8, эмэгтэй 50 иргэнийг хүлээн авч амь нас, эрүүл мэнд, эд зүйлд нь учирч болох аюул халдлагаас хамгаалж, цагдаагийг газрын хяналтын камераар болон биечилсэн байдлаар тогтмол хяналт тавин ажиллаж байна.

“Сонгууль-Хяналт”, “Эргүүл шалгалт”, “Сургуулийн цагдаа”, “Хүүхэд зорчиж байна” аян, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран “Ярилцах цаг булан”, “Шөнийн –Дархан” зэрэг 6 удаагийн арга хэмжээг зохион байгууллаа.
Сонгууль-Хяналт арга хэмжээний хүрээнд 17 ААНБ шалгаж, зөвшөөрөлгүй СУ худалдсан “Гялс супермаркет”, Номгон, Булаг зэрэг буудлуудын зөрчлийг илрүүлэн 217 ширхэг архи, пиво хураан, холбогдох хууль тогтоомжийн дагуу 450.000 төгрөгөөр торгож арга хэмжээ авлаа.
“Эргүүл шалгалт” арга хэмжээний хүрээнд Багийн засаг дарга, нийгмийн ажилтан, ОНЦАжилтан нартай хамтран 11-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 18 ААНБ шалгалт хийн, 3 зөрчлийг илрүүлэн, ГТОНГазар зөрчил гаргасан 5 иргэнийг 25.000төгрөгөөр торгож, 1 хүнийг СДШ-р баривчлуулах арга хэмжээ авлаа.
Хэсгийн байцаагч, багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтан нар “Сургуулийн цагдаа” эцэг эхийн эргүүлтэй хамтран 85 ААНБ-д шалгалт хийж , 5 зөрчлийг илрүүлэн 115.000 төгрөгөөр торгож, зөрчил гаргасан 2 хүнийг шүүхээр баривчлуулсан. Хөдөлгөөнт болон явган эргүүлийн алба хаагчид 115 дуудлага мэдээлэлд очиж 42 хүнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, 45 хүнийг саатуулах байранд хүргэж, биеэ авч явах чадваргүй унасан 15 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, ГТОНГазар зөрчил гаргасан 10 хүнийг 50.000 төгрөгөөр торгож арга хэмжээ авлаа.
“Ургац 2016” арга хэмжээний хүрээнд Хонгор сумын цайдмын хөндийд хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж 256 тээврийн хэрэгсэл шалгаж, 125 зөрчлийг илрүүлэн, 42 жолоочийг 979.000 төгрөгөөр торгож 86 жолоочид анхааруулга, санамж өгч, “Хөдөлгөөний аюулгүй байдал-Хууль бус тээвэрлэлт” 1 сарын аяны удирдамжийг авто тээврийн газартай хамтран гаргаж, хяналт шалгалтыг үе шаттайгаар зохион байгуулан 2713 тээврийн хэрэгслийг шалган 577 зөрчлийн илрүүлэн, зөрчилтэй 429 жолоочид бэлэн бус байдлаар 13 сая 650 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээг ногдуулж, зөрчилтэй 9 тээврийн хэрэгслийг түр саатуулж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцон 23 жолоочийг илрүүлэн арга хэмжээ тооцон ажилласан.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС