Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

“АНЗААР” аянд 21 аймгаас дархан-уул аймаг тэргүүллээ

2024.05.30
80 үзсэн
“АНЗААР” аян нь мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд өсвөр насны хүүхэд залуучуудыг холбогдохоос урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилготой.
Үүнд чиглэгдсэн олон төрлийн ажлыг аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Боловсрол, шинжлэх ухааны газар, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран хэрэгжүүллээ.
Аяны хүрээнд зохион байгуулсан арга хэмжээ, үр дүнг үндэслэн 21 аймгаас Дархан-Уул аймаг, Нийслэлийн 9 дүүргээс Сонгино хайрхан дүүрэг тэргүүлжээ.
Шагналыг аймгийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга С.Насанбат аяныг амжилттай хэрэгжүүлсэн байгууллагуудад гардуулан өглөө.