Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Заавар батлах тухай -дугаар 386 маягт

2022.09.19
114 үзсэн

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 386

МАЯГТ, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ НЬ:

Нэг. Төрийн бус байгууллагад мөрдөгдөх “Нягтлан бодох бүртгэлийн дансны нэгдсэн жагсаалт”-ыг 1 дүгээр, “Санхүүгийн тайлан, тодруулгыг бэлтгэх заавар”-ыг 2 дугаар, “Санхүүгийн тайлангийн А маягт”-ыг 3 дугаар, “Санхүүгийн тайлангийн Б маягт”-ыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

 

Хоёр.Тус заавар, маягтыг 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн төрийн бус байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.

 

Гурав.Энэ талаар мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Г.Түвдэндорж /-т үүрэг болгосугай.

Дөрөв.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2005 оны 385 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ч.ХҮРЭЛБААТАР