Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан “Үл тэвчье, үл эвлэрье” өдөрлөгийг зохион байгууллаа

2024.05.30
87 үзсэн
“Авлигатай тэмцэх олон улсын өдөр”-ийг тохиолдуулан аймгийн ЗДТГ-аас Контент уралдаан, Уран уншлагын уралдаан, Гар зургийн уралдааныг бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, хамт олон, иргэд болон их дээд сургууль, коллеж, ерөнхий боловсролын сургуулийн оюутан, сурагчдын дунд зарласан юм.
 “ҮЛ ТЭВЧЬЕ, ҮЛ ЭВЛЭРЬЕ” өдөрлөгөөр уралдааны дүнг танилцуулж, эхний 3 байрыг өргөмжлөл мөнгөн шагналаар шагналаа.
Оролцогчид авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой сэдвийн хүрээнд аливаа зөрчил доголдол, түүний хол уршгийн талаар чөлөөтэй сэтгэн шинэлэг санааг дэвшүүлсэн олон бүтээлүүдийг хийж оролцжээ.
Уран уншлага, контент уралдааныг нэг насны ангиллаар явуулсан бол гар зургийн уралдаан нь 6-11 нас, 12-18 нас гэсэн 2 насны ангиллаар явагдаж хүрэлцэн ирсэн үзэгчдээс хамгийн их хандалт авсан 4 бүтээлийг шалгаруулсан юм.
Энэ үеэр иргэд олон нийтийн дунд танин мэдэхүйн сэдэвт АХА тэмцээнийг аймгийн ИТХ-аас зохион явууллаа.