Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Төрийн байгууллагын цахим ил тод байдлын үнэлгээ эхэлжээ

2022.09.19
110 үзсэн

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ЦАХИМ ИЛ ТОД БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ ЭХЭЛЖЭЭ

IRIM судалгааны хүрээлэнгээс 10 дэх жилдээ байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд уламжлал болгон хийдэг “Төрийн байгууллагуудын цахим ил тод байдлын индекс-2021” судалгааны ажил эхэлжээ.

Уг судалгааны зорилго нь иргэд, олон нийтэд төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байгаа эсэх, иргэн, хуулийн этгээдийн хуулиар зөвшөөрөгдсөн мэдээлэл хайх, хүлээн авах эрх хангагдах боломж бүрдсэн эсэхийг үнэлэх, үр дүнд үндэслэн төрийн байгууллагуудын цахим ил тод байдлыг сайжруулахад санал зөвлөмж боловсруулах зорилготой юм. Үнэлгээг “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль” болон “Шилэн дансны тухай хууль”-д заасан зайлшгүй нээлттэй, ил тод байх шаардлагатай төрийн мэдээллүүд байршсан эсэхийг үнэлдэг. Энэ жилийн хувьд нийт 87 төрийн байгууллагын албан ёсны цахим хуудсыг хамруулахаар төлөвлөж байгаа аж.

Нэмэлтээр, мэдээлэл авах эрхийг хангах шинэчилсэн хуулийн төсөл болох “Нийтийн мэдээллийн тухай хууль” хэлэлцэгдэн батлагдах гэж байгаатай холбогдуулан уг хуулийн хэрэгжилтийг хангахад бэлэн байгаа эсэхийг тодруулахаар зорьж буйгаараа онцлог юм.