Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 2023 оны хэрэгжилтэд үнэлгээ хийлээ

2024.05.30
61 үзсэн

2023 оны жилийн эцсийн байдлаар аймгийн Засаг дарга хяналтанд авч, хэрэгжүүлэхийг үүрэг болгосон:

  • Монгол Улсын 12 хуулийн  31 заалт,
  • УИХ-ын 4 тогтоолын 10 заалт,
  • УИХ-ын байнгын хорооны 17 тогтоолын  44 заалт,
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн 5 зарлигийн 11 заалт,
  • ҮАБЗ-ийн 4 зөвлөмжийн 8 заалт,
  • Засгийн газрын 31 тогтоолын 42 заалт,
  • Засгийн газрын хуралдааны 33 тэмдэглэлийн 50 заалт,
  • Засгийн газрын 2 албан даалгаврын 4 заалт,

нийт 108 шийдвэрийн 200 заалтыг хяналтанд авч, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээг хийлээ.

Тус аймгийн ЗДТГазар нь  Засгийн газрын ХШҮМ-ийн цахим санд  13 удаа байршсан (давхардсан тоогоор) 1037 заалтын хэрэгжилтийг ханган, цахим системд байршуулан, хугацаанд нь баталгаажуулан ажиллалаа. Үүнээс: Хяналт хэрэгжүүлэх газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу тайлант хугацаанд яаралтай горимоор  2021, 2022, 2023 оны Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг 3 сар, Хууль, УИХ-ын тогтоол УИХБХ-ны тогтоолын хэрэгжилтийг 10 сард тус тус тайлагнаж, системд хугацаанд байршуулан баталгаажуулан ажиллалалаа.

Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгээр 2023 оны жилийн эцсийн байдлаар 90.99% хувийн хэрэгжилттэй 4.55 онооны үнэлгээтэй байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад / 2022 онд 89.60% буюу 4.48 оноо/ 1.39%-иар өссөн байна.