Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Иргэдээс ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлт /гуравдугаар улирал/

2024.05.30
46 үзсэн

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ХАНДАЖ ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАНИЛЦУУЛГА /2018 оны 3 дугаар улирал/ 2018.10.04 Дархан-Уул аймаг Дархан-Уул аймгийн нутгийн захиргааны байгууллага нь иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай” хууль, Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоол, 2007 оны 8 дугаар албан даалгавар, аймгийн Засаг даргын 2009 оны 54 дүгээр захирамжаар батлагдсан “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх журам” болон холбогдох бусад хууль, эрх зүйн актуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн, сум, хэлтэс, агентлагууддаа мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган улирал бүр үнэлэлт, дүгнэлт өгч ажиллаж байна. Аймгийн хэмжээнд нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг дараах эх үүсвэрээр хүлээн авч байна. Үүнд: 1.Аймгийн нутгийн захиргааны байгууллагуудаар; 2.Аймгийн ЗДТГ-ын 70371212 дугаарын нээлттэй утсаар; 3.Дархан сумын “Иргэдэд үйлчлэх төв”, төвийн 70371313 дугаарын утсаар; 4.www.darkhan.gov.mnболон агентлагуудын цахим хуудсаар 5.Аймгийн болон сумдын ЗДТГ-ын “Иргэд хүлээн авах өрөө”-өөр; 6.Засгийн газрын “11-11 төв”–өөр тус тус өргөдөл, гомдлыг хүлээн авч байна. 2018 оны 3 дугаар улирлын байдлаар Дархан-Уул аймгийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж 15906 өргөдөл, гомдол ирүүлснээс 15202 өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, 704 өргөдөл, гомдлын шийдвэрлэх хугацаа болоогүй байна. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудад ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 95.5 хувьтай байна. Өргөдөл, гомдлын мэдээг нэгтгэн аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж хуралдаанаас өгөгдсөн үүрэг даалгавар, зөвлөмжийг холбогдох газруудад хүргүүлэн үйл ажиллагаанд тусгаж, өргөдөл, гомдлын мэдээгулирал бүр www.darkhan.gov.mn сайтад байршуулан ажиллаж байна.

ТАНИЛЦСАН:

ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Т.ГАНБОЛД

НЭГТГЭН БОЛОВСРУУЛСАН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Я.ГЭРЭЛСҮХ