Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

2023 оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн танилцуулга

2024.05.30
92 үзсэн

Дархан-Уул аймгийн 2023 оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийг 2 үндсэн чиглэл 45 шалгуур үзүүлэлтийн хүрээнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд 97.79% буюу 4.89 оноотой байна. Өмнөх оны үзүүлэлттэй харьцуулахад 0.19%-иар өссөн үзүүлэлттэй байна.

Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн, төсвийн орлого, зарлага, төсвийн тэнцэл өссөн үзүүлэлтэй байна. Тухайлбал: 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэг хүнд ногдох болон дотоодын нийт бүтээгдэхүүн өсөж, аймгийн төсвийн нийт орлого 39.0 тэрбумаас 49 тэрбум төгрөг төвлөрч 125.6%-иар давуулан биелсэн.Үүнд: цалин хөлсний албан татвар 29.4%-иар, хөрөнгө борлуулсны албан татвар болон хөрөнгийн орлого 48%-иар тус тус давж биелсэн үзүүлэлттэй байна.

Мөн ажилгүйдлийн түвшин 4.9%-иар буурсан, эдийн засгийн идэвхитэй хүн ам (ажиллах хүч)-ын нийгмийн даатгалд эзлэх хувь 4.8-иар өссөн, шинээр бий болгосон байнгын ажлын байрны тоо 600-аар нэмэгдсэн, хүлээн авах гадаад жуулчдын тоо өссөн зэрэг сайн үзүүлэлтүүд байна.

Нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн хувьд хүний хөгжлийн индекс 0.019%-иар өссөн, жендэрийн тэгш бус байдлын индекс 0.005%-иар буурсан сайн үзүүлэлттэй байгаа бол гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.3%-иар өссөн нь муу үзүүлэлт боловч зорилтот түвшинтэй харьцуулахад 2.9%-иар буурсан сайн үзүүлэлттэй. Агаар дахь тоосонцрын жилийн дундаж агууламж зорилтот түвшнээс 15mkg/m3 буюу 14.03%-иар, өмнөх оноос 17mkg/m3 буюу 15.9%-иар буурсан, эхийн эндэгдлийн тохиолдол бүртгэгдээгүй, төрийн цахим үйлчилгээний тоо нэмэгдсэн зэрэг сайн үзүүлэлтүүд байна.