Дархан хотын 60 жилийн ой энэ сарын 17-нд тохино. Ойгоо угтан Дарханчууд улаан бүсэд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтанд талархал илэрхийллээ. Улаан бүсэд ажиллаж байгаа эмч сувилагчид хоногийн 12 цаг салхи нэвтрүүлдэггүй хамгаалах хувцастай ажилладаг. Хотынхоо төрсөн өдрөөр ч тэд ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэсээр байна.
Дархан-Уул аймгийн хэмжээнд улаан бүсэд нийт 60 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байгаа бөгөөд тэдэнд өнөөдөр ийнхүү талархал илэрхийллээ. Аймгийн хэмжээнд эмчлэн тусгаарлах 12 байранд 850 ор дэлгэсэн. Тэнд нийт 60 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар дээрх байранд 796 иргэн эмчлэгдэж байна.