Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дарханчууд та бүхнийг нээлттэй өдөрлөгт урьж байна

2024.04.18
75 үзсэн

[:en]

Дархан-Уул аймгийн ЗДТГ, Найрамдал төсөл хамтран 2 жилийн хугацаанд нийгэм, эдийн засаг, байгаль орчны салбарт хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа Дарханчууддаа нээлттэйгээр хүргэх зорилгоор нээлттэй өдөрлөгийг Дархан-Уул аймаг дахь ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн байранд зохион байгуулж байна.
Нээлттэй өдөрлөгийг нээж movie dijital ideation төслийн хүрээнд 9 их, дээд сургуулийн оюутан залуус дижитал технологи ашиглан амьдарч буй орчноо хэрхэн сайжруулж болох талаарх төслөө танилцуулж, мэдээлэл солилцлоо.
Мөн инновацын нягтаршил буюу science museum, science café, science con, shared lab, data hub зэрэг төслүүдийн танилцуулга явагдаж байна.
Нээлттэй өдөрлөгөөр барилгын дулаан хамгаалалтын үнэлгээний хялбар аргачлалын талаарх сургалт, гарааны бизнес болон зорилтот төслүүдийн үзэсгэлэнгүүд дэлгэгджээ.
Европын Холбооны хамтарсан санхүүжилттэй Найрамдал төслийн хүрээнд энэ сарын 19, 20-ны өдрүүдэд “Тогтвортой, Ногоон жишиг амины орон сууц” форумд Дарханчуудыгаа оролцохыг урьж байна.

[:]