Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Шинэ спорт цогцолборын барилгын ажил ид өрнөж байна

2024.04.17
65 үзсэн

Дарханы шинэ Спорт цогцолборын А Б заалны барилгын ажил 7-р сарын 1-нд дуусч ашиглалтад орно гэх сайхан мэдээг Дарханчууд та бүхэндээ дуулгъя.
Гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Нэмбар” ХХК-ны хариуцлагагүй байдлаас үүдэн барилгын ажил удааширсан. Иймд гэрээг цуцалж тендер зарлан Зэвсэгт хүчний барилгын 017-р ангитай гэрээ байгуулан ажиллаж эхэлээ.
Зэвсэгт хүчний барилгын 017-р ангийн тухайд 70 жилийн түүхтэй зэвсэгт хүчний барилгын хамгийн том хороо юм. Одоогоор 5 блокт 160 төрийн албан хаагч ажиллаж 10 хоногийн хугацаанд хийх ёстой ажлынхаа 10 орчим хувийг хийгээд байна.
А болон Б зааланд лед дэлгэц, сагсны шид, агааржуулалт, гэрэл гэх мэт тоноглолуудыг хийх үлдсэн бөгөөд 7-р сарын 1-ний өдөр гэхэд ашиглалтад оруулах зорилтыг тавиад байна.