Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр “Дархан Тайж Хасарын нэрэмжит Төвийн бүсийн аварга шалгаруулах үзэсгэлэн тэмцээн” Дархан хотноо 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
Монгол үүлдэрийн банхар нохойг устаж, ховордохоос урьдчилан сэргийлэх, хамгаалж, нутагшуулах зорилготой тус тэмцээнд Хөвсгөл, Орхон, Дархан, Сэлэнгэ, Багануур, Буриад зэрэг 6 газраас 87 монгол нохой оролцож байна.
Өнгөрсөн жилийн тухайд 6 аймгаас нийт 72 монгол нохой оролцсон юм.
Тэмцээнд
3 дээш сартай гөлөг эр, эм
1 настай эр, эм
2 наcтай эр, эм
3 ба түүнээс дээш настай эр, эм гэсэн насны ангиллаар явагдаж байна.
Тэмцээний үеэр
Гөлөгний үзэсгэлэн, худалдаа
Нохойн эд, хэрэгслийн үзэсгэлэн худалдаа
ARTGER Boodog Boys хоолны үйлчилгээ явагдаж байна.