Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал-тогтвортой хөгжлийн гарц шийдэл онол, үйлдвэрлэлийн бага хурал болж байна

2024.03.26
136 үзсэн

Бага хурлыг Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ургамал газар тариалнгийн хүрээлэн, НҮБ-ын хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой Хөдөө аж ахуй” төсөл хамтран Дархан-Уул аймагт өнөөдөр /2024.03.27/ зохион байгуулж байна. Бага хуралд Дархан-Уул, Сэлэнгэ, Булган, Төв аймгаас салбарын төлөөлөл нийт 160 гаруй хүн оролцож байна.
МУЗГ-аас Дархан, Сэлэнгийг газар тариалангийн бүс нутаг болгон зарласан. Энэ хүрээнд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлд аймаг орон нутгаас бодлого тодорхойлон ажиллаж байна.
Аймгийн хэмжээнд 5 мянган га газрыг тоолон хөдөө аж ахуйн эдэлбэр газар болгохоор аймгийн ИТХ-аар баталсан. Газар олгож өгөх хүсэлтээ дээд шатны байгууллагад хүргүүлсэн ч шийдвэр нь гараагүй хүлээлттэй байгааг аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат хэллээ.
Дархан-Уул аймгийн нийт газар нутгийн 70.7 хувь буюу 231.7 мянган га талбай нь ХАА-н эдэлбэр газар бөгөөд үүний 81.5 хувь буюу 188.5 мянган га нь бэлчээр, 3.9 хувь буюу 9.1 мянган га талбай нь хадлан, 13.9 хувь буюу 33.4 мянган га нь тариалангийн зориулалттай эргэлтийн талбай эзэлж байна. Иргэдийн хэрэгцээт төмс, хүнсний ногоог бүрэн, үр тарианы хэрэгцээний 15-70 хувийг хангах хэмжээний үйлдвэрлэл явуулж байна.
УГТХ-ээс улаан буудай, төмсний шинэ сортуудыг гарган нутагшуулан үйлдвэрлэлийн 30 гаруй хувийг хангаж байна. Үүнийг 100 хувьд хүргэж элит сортын үрээр хангах боломжтой. Хүрээлэнгээс гаргаж буй 400 тонн элит үрийг үржүүлэх ААН-үүдийг бодлогоор дэмжих шаардлагатай байна гэж УТГХ-ийн захирал Н.Баярсүх ярьж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгалын хүрээнд ХАА салбарыг хөгжүүлэх чиглэлд бодлогын баримт бичгүүдийг батлан, олон хөтөлбөр төслүүдийг хэрэгжүүлсээр байна. Гэвч салбарын үйл ажиллагуунууд салангид байгаа нь ХАА салбарын хөгжилд саад тотгор учруулж байгааг бага хуралд оролцогчид хөндөж хурлын төгсгөлд гарах зөвлөмжид онцгойлон тусгахаар ярилцаж байна.