Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Тив дэлхий, уашт-ээс медаль хүртсэн өсвөрийн шигшээ багийн тамирчдад 100 мянгаас 3 сая хүртэлх төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

2024.03.20
114 үзсэн
Дархан-Уул аймаг 2024 оныг “Өсвөрийн тамирчдыг дэмжих жил” болгон зарласан.
Энэ хүрээнд өсвөрийн тамирчдад:
бэлтгэл сургуулилтаа хийх,
тэмцээн уралдаанд оролцох,
шагнал урамшуулал олгох журамд өөрчлөлт орсныг аймгийн Засаг дарга Б.Азжаргал танилцуулан аймгийн Засаг даргын дэргэдэх “Өсвөрийн шигшээ баг”-ийн 250 тамирчинг албан ёсоор зарлан батламж олголоо.
Өсвөрийн тамирчдыг дэмжих жилийн хүрээнд шигшээ багийг бүрдүүлж байгаа бөгөөд тамирчдад дараах боломжуудыг олгоно. Үүнд;
УАШ тэмцээнд оролцох зардалд тамирчин бүрд 500,0 төгрөг
Олимпийн төрлийн спортод тив дэлхийн АШТ оролцох тохиолдолд замын зардалд 1.0 сая төгрөг,
Олимпийн төрөлд тив дэлхий АШТ-нд амжилттай оролцвол
алтан медаль-3.0 сая
мөнгөн медаль-2.0 сая
хүрэл медаль-1.0 сая төгрөгийн,
УАШ тэмцээнд амжилттай оролцвол
алтан медаль-300,0
мөнгөн медаль-200.0
хүрэл медаль-100.0 төгрөгийн урамшаалал авах боломжтой.
Түүнчлэн тун удахгүй өсвөрийн тамирчдын автобустай болох бөгөөд уг автобус нь ямар нэгэн төлбөргүйгээр өсвөрийн тамирчдыг тэмцээн уралдаанд оролцоход үйлчлэх юм.
Цаашид спортын төрлүүдийг нэмэгдүүлэх, ОУ чанартай тэмцээнүүдийг үнэлж урамшуулах зэрэг шат дараатай хөтөлбөрүүд хэрэгжинэ.