Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан-Уул аймаг хоккейн лигийн аваргын цомоо хүлээн авлаа

2024.03.18
57 үзсэн
Монголын Хоккейн холбооны 2023-2024 оны лигийн аварга шалгаруулах тэмцээнд “Дархан” баг Лигийн аварга, Алтан цомын эзэн болж Дарханчууд биднийгээ баярлуулсан билээ.
Өнөөдөр аймгийн удирдлагууд тус багийн тамирчид, багш дасгалжуулагчдыг хүлээн авч уулзан ирэх жилийн тэмцээнд оролцоход нь зориулан 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.
Хоккейн спортыг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж баг тамирчдад байнга урам зориг өгдөг УИХ-ын гишүүн, Сангийн сайд, Монголын Хоккейн холбооны Ерөнхийлөгч Болдын Жавхлан танд нийт багш дасгалжуулагчид, тамирчдынхаа өмнөөс гүн талархал илэрхийлье.