Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Улсын 2 дугаар төв эмнэлгийн явуулын амбулатор шарын гол хонгор суманд ажиллаж байна

2024.03.18
121 үзсэн

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлангийн хүсэлтээр Дархан-Уул аймгийн Шарын гол, Хонгор сумдын иргэдэд Улсын 2-р төв эмнэлгийн явуулын амбулатори эрт илрүүлэгийн үзлэг шинжилгээг явуулж байна.
Тус явуулын амбулатори нь эмэгтэйчүүд, рентген зураг, ходоодны дуран, эхо, лаборатори шинжилгээг өвчний аюулгүй байдал, халдвар хамгааллын шаардлага хангасан орчинд сүүлийн үеийн технологийн тусламжтай хийж байна.
Шарын гол сум нь 8000 иргэнтэй. Уул уурхайн үйлдвэрлэл тасралтгүй явагдаж байдаг учир амьсгалын замын өвчлөл тулгуур эрхтний өвчлөл их байдаг. Харин Хонгор сумын хувьд алслагдсан малчин өрх ихтэй, тэр бүр эмнэлгийн үйлчилгээг тогтмол авч чаддаггүй. Энэ асуудлыг чухалчилж үзлэг явуулж буй Эрүүл мэндийн яам, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Улсын 2-р төв эмнэлгийн хамт олонд иргэд талархал илэрхийллээ.
Явуулын амбулатори 3-р сарын 18, 19-ний өдрүүдэд Шарын гол суманд, 3-р сарын 20-ний өдөр Хонгор суманд явагдана иймд иргэд та бүхнийг идэвхтэй хамрагдахыг уриалж байна.