Дархан-Уул аймгийн нийт нутгаар битүү цасан бүрхүүл тогтож, хаваржилт хүндрэх төлөвтэй байгаатай холбогдуулан аймгийн онцгой комисс шуурхай штабаас гаргасан уриалгын дагуу иргэд аж ахуй нэгжүүдээс ирсэн сэтгэлийн хандивыг Орхон, Дархан сумын малчин өрхүүдэд хүргэлээ.
Нийт 1280 өрхөд хүрэлцэх хандив цугларснаас Орхон сумын Бүрэнтолгой, 96-р точкын 201 өрх, Дархан сумын 51 малчин өрхөд хүргэсэн бөгөөд нэг багцад хивэг, гурил, будаа, нэмнээ, ахуйн бараа бүтээгдэхүүнүүд багтсан байна.
Хүлээн авсан иргэд хандив өргөсөн нийт Дарханчууддаа талархал илэрхийллээ.